Хятад улсын ядуурлыг бууруулах туршлагыг сайшааж байна
2020-10-17 17:38:50  

Өнөөдөр буюу 17-ны өдөр бол Хятадын үндэсний ядуусыг тэтгэх өдөр, олон улсын ядуурлыг бууруулан ядууст туслах өдөр юм. Дэлхийн банкны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш 800 сая иргэн ядуурлаас ангижирч, дэлхийн нийт хэмжээний 70-аас дээш хувийг эзэлж байна. ХКН-ын XVIII хурлаас хойш, Хятад улсын ядуурлыг бууруулах эрч хурдтай нэмэгдэж, 2012-2019 оны хооронд ядуурлын хэмжээ 10.2% хувь байсныг 0.6%-д хүртэл бууруулсан юм. Энэ онд Хятад улс ядуурлыг бүх талаар бууруулах үүргээ биелүүлсний дараа НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлаас ангижруулах зорилтыг 10 жил урьдчилан биелүүлж, дэлхийн ядуурлыг бууруулах ажилд маш чухал хувь нэмэг оруулах болно.

Хятадын ядуурлыг бууруулах ажил хэрхэн үр дүнд хүрсэн бэ? 2015 онд болсон ядуурлыг бууруулах, хөгжлийн форумын үеэр Хятадын дээд удирдагч чухал үг хэлж хэлэхдээ, бид ядуусыг тэтгэх бодлого чиглэлийг тууштай баримтлан, хөгжлийг ядуурлыг зохицуулах зам суваг болгон ашиглах болно гэжээ. Хятадын энэхүү үнэтэй туршлагыг дэлхий нийтээрээ сайшааж байна. Саяхан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов бичсэн өгүүлэлдээ, эдийн засгийн хурдтай хөгжлөө хадгалж буй нь Хятад улсын ядуурлыг зохицуулах чухал хүчин зүйл юм. Хятад улс эдийн засгийн хурдтай хөгжлөөр дамжин ажлын байраар хангаж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэн, цаашлаад дотоодын хэрэглээний асар том зах зээлийг бий болгон, ядуурлыг ихээр бууруулж чадав. Хятад улс мөн шинжлэх ухаан, инновац болон дэд бүтцийг сайжруулан ядуурлыг бууруулах ажилд цус сэлбэж, төрөл бүрийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж чадсан гэжээ. 

Одоо ядуурлыг бууруулах нь мөн л дэлхий нийтэд тулгамдаж буй асар их сорилт хэвээр байна. Хятад улс өөрсдийн ядуурлыг бууруулах ажилд хүчин зүтгээд зогсохгүй Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, өргөн олон хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжил буурай орнуудын ядуурлыг бууруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Тодруулбал, Хятад улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллаж, бусад хөгжиж буй орнуудад Хятадын ядуурлыг бууруулсан туршлагаа хуваалцан, санхүү болон технологийн тусламж үзүүлж байна. Одоогийн байдлаар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хятад-Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаанд оруулсан нийт хөрөнгө оруулалт 80 сая ам.долларт хүрээд байна. Лаосын хөдөө аж ахуй, ойн яамны орлогч сайд Кэмпнер Сейанон өгүүлэл бичиж, Хятад улс Лаост тусалсан ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны төсөл Вьентьян хотын Бансо тосгон, Луанг Прабанг мужийн Сянлун тосгонд амжилттай хэрэгжив. Төсөл хэрэгжсэн хоёр тосгон бол Хятад улс Лаосын иргэдийг ядуурлаас ангижруулахад тусалсан амжилттай жишээ юм гэжээ.

"Хөгжил хэмээх түрхүүрээр ядуурлыг бууруулах ажлын хаалгыг нээнэ". Хятадын тал НҮБ-тай хамтран зохион байгуулсан ядуурлыг бууруулах, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны видео уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм. Дэлхийн банкны төсөөлснөөр, Ковид-19 цах тахлын улмаас энэ онд 88-115 сая иргэн хэт ядуурах эрсдэлтэй байна. НҮБ-ын урьдчилан төсөөлж буйгаар, халдварын улмаас "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийн ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлэхэд төвөгтэй байна гэжээ. Дэлхий нийтийн ядуурлыг бууруулах ажил хүнд хэцүү байдалд тулгамдаж буй үед Хятадын ядуурлыг бууруулсан туршлага болон хамтын ажиллагааны туршлага нь маш нандин зүйл юм. Ирээдүйд Хятад улс хөгжил хэмээх түлхүүрийг атган, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих, олон улсын ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны шинэ зам сувгийг өргөтгөн, дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах ажилд "Хятадын хувь нэмэр"-ийг оруулахад бэлэн байна.

Н.Пүрэвжав