Чиндаогийн хөлдөөсөн хүнсний боодлоос Ковид-19 илрүүрэв
2020-10-18 20:19:59  

Синьхуа агенталгийн мэдээ: Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв 17-нд албаны сайтдаа мэдэгдэл нийтэлж, ойрд Чиндаогийн Ковид-19 халдварын эх үүсвэрийг шалгах явцад ажилчдын зөөвөрлөж буй импортын загасны гадна хайрцгаас авсан эерэг дээжээс амьд вирус ялгаварлан авчээ. Энэ нь олон улсад анх удаагаа хөлдөөсөн хүнсний гадна хайргаас коронавирус ялгаварлан авч, вирус наалдсан хайрцгаас халдвар тархсан байж болзошгүйг тогтоожээ.

Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв мэдэгдэхдээ, Хятадын зах зээлд нэвтэрсэн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн Ковид-19 халдвар авах эрсдэл маш бага. Ойрд Хятадын холбогдох байгууллага хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн дээж авч шалгалт хийв. 9-р сарын 15-ныг хүртэлх байдлаар, 24 муж нийт 2.98 сая шинжилгээний үр дүнг нийтэлсний дотор хүнсний 22 бүтээгдэхүүн болон боодлоос нь вирус илрүүлсэн боловч нуклейн хүчний хэмжээ бага байна гэжээ.