Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн үе шатанд оржээ
2020-10-26 18:02:46  

10-р сарын 26-29-ний өдрүүдэд Бээжинд ХКН-ын 19-р удаагаа сонгогдсон төв хорооны 5-р бүгд хурал хуралдав. Бүгд хурал нь "Улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны алсын зорилтыг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал"-г боловсруулан тогтоож, ирэх 5 жил ялангуяа ирэх 15 жилийн Хятадын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан тогтоох болно.

Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн үе шатанд оржээ_fororder_222

Тэгвэл өнөөдөр та бүхэнд өнгөрөгч 5 жил буюу 13-р таван жилийн төлөвлөгөө нь Хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн тухай танилцуулъяа.

Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн үе шатанд оржээ_fororder_333

 "13-р таван жилийн төлөвлөгөө" (2016-2020) -ний хугацаанд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ тасралтгүй шинэ түвшинд хүрч, 70 их наяд юаниас 100 их наяд юань болон өргөжсөн байна. Үүний зэрэгцээ, Хятадын дотоодын асар том зах зээлийг бий болгож, эрэлт, нийлүүлэлтийн бүтэцийг улам боломжийн болгон, инновацийн чадавхыг тасралтгүй сайжирсан байна.

Тоо бүртгэлээс үзэхэд 2016-2019 онуудад Хятадын эдийн засгийн нийт хэмжээ жил бүр томоохон алхам хийж, эдийн засгийн дундаж өсөлтийн хурд 6.7% -тай байгаа нь дэлхийн эдийн засгийн дундаж хурдаас 3.9 пунктээр өндөр байна. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засагт Хятадын эдийн засгийн эзлэх хувь хэмжээ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2019 онд Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт оруулсан хувь нэмэр 32% -иас давж, нэг хүнд ногдох ДНБ нь 10,000 доллараас давжээ.

Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн үе шатанд оржээ_fororder_444

Хятадын "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, дэлхийн улс орнууд зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүдэд учирч, дэлхийн эдийн засаг ихээр унаж, даяаршлын эсрэг урсгал газар авч, зарим оронд ивээх үзэл, ганц талт үзэл давамгайлж, Коронавируст цар тахал зэрэг нь Хятадын эдийн засгийн үйл ажиллагааг ихээр нөлөөлсөн юм. Хятадын Төрийн Зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн судлаач Жан Личюнь хэлэхдээ, энэ үе нь Хятадын эдийн засгийн хувьд шилжилтийн чухал үе байсан юм гэжээ.

Сүүлийн таван жилд Хятадын эдийн засаг орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг, хүч чадлын өөрчлөлтийг дэмжихэд анхаарч, бүтцийн шинэчлэлд анхаарлаа хандуулсан байна. Ган, нүүрсний салбарын илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах үүргээ "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд үндсэндээ дуусгаж, олон тооны "Зомби аж ахуйн нэгж" цэвэрлэгджээ.
Эрэлт нийлүүлэлтийн бүтцийг улам сайжруулж, олон төрлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, бизнесийн орчныг үргэлжлүүлэн сайжруулж, татварын хөнгөлөлт, хураамжийг бууруулах, бодит эдийн засагт үзүүлэх санхүүгийн үйлчилгээ чухал үр дүнд хүрч, эдийн засаг, нийгмийн хөгжлийн динамик улам бүр нэмэгдсээр байна.

Өнөөдөр Хятадын эдийн засаг илүү эрүүл, тогтвортой байна.

2019 онд Хятадад өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 41.2 их наяд юаньд хүрч, Хятад улсад өргөн цар хүрээтэй зах зээл бүрэлдэж, хэрэглээний зардлын эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 60 орчим хувьд хүрсэн байна.

Хятадын боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг олон жилийн турш дэлхийд нэгдүгээрт бичигдэж ирсэн бөгөөд 2019 онд өндөр технологийн салбарын жилийн орлого 20 сая юаниас давсан аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг 14.4%-д хүрч, үйлчилгээний салбарын нэмүү өртөг ДНБ-ний 53.9% -ийг эзэлж, 2015 оныхоос 3.4 пунктээр нэмэгджээ. Мэдээлэл дамжуулах, Програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарууд гэх мэт шинээр гарч ирж буй үйлчилгээний жилийн дундаж өсөлтийн хэмжээ сүүлийн дөрвөн жилд 19.4% -д хүрсэн нь үйлчилгээний салбарын тогтвортой өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс инновацийг ихээр чухалчилж, баялаг үр дүнд хүрч, 2019 онд судалгаа, шинжилгээний зардал 2.17 их наяд юаньд хүрч, ДНБ-ний 2.19% -ийг эзэлсэн байна. Өнөөдөр Хятад улсын судалгаа, хөгжлийн нийт зардал дэлхийд хоёрдугаарт, инновацийн индекс дэлхийд 14-т жагсаж байна.