Монгол Улс Хятадын коксжих нүүрсний зах зээлд давуу байр тогтоожээ
2020-10-27 16:55:10  

Сүүлийн үед “Ганцмод боомт дахь "Ногоон гарц" үр дэнд хүрч, нүүрсний импорт "тэсэрч" байна”, "Гашуун Сухайт, Шивээхүрэн, Такшкен, Ханги хилийн боомтуудыг дамжин өнгөрч буй нүүрс тээвэрлэгч ачааны машины тоо цар тахал дэгдэхээс өмнөх түвшинд эргэж ирэв” зэрэг монгол мэдээллийн цуврал нь анхаарлыг татсан юм.

Хятад, Монголын "Ногоон гарц" -ыг ашиглалтад оруулснаар Монголын нүүрсийг Хятадад экспортлох тээврийн нөхцөл сайжирч, Монгол улсын Хятадад экспортлох нүүрс нэмэгдсэн байна. Статистик мэдээллээс харахад зөвхөн наймдугаар сарын 25-нд Гашуун Сухайту зэрэг боомтоор дамжин 2001 хүнд даацын ачааны машин Хятадад нэвтэрсэн байна.

Хятад-Монголын "Ногоон гарц" ажиллаж эхэлснээс хойш Монгол улсын хүүрсний тээвэрлэлт сэргэж, дээд амжилтаа олон дахин шинэтгэсэн байна. MNC Телевизийн мэдээлснээр, наймдугаар сарын 25-ны өдөр Монгол улсын боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо 2001 болж, өнгөрсөн сарын мөн үеэс 1082-оор нэмэгдсэн байна. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй ижил байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас гаргасан статистикийн мэдээгээр энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт нийт экспортын 26 хувийг эзэлж байна. Үүний дотор нүүрсний экспорт наймдугаар сард мэдэгдэхүйц нэмэгдэж, 3.6 сая тоннд хүрч, экспортын хэмжээ ихэссэн нь долдугаар сарын экспортын хэмжээнээс бараг хоёр дахин их, Монгол Улсын Хятад руу экспортолж буй нүүрсний хэмжээ 14,552,600 тонн бөгөөд энэ нь нийт нүүрсний экспортын 96% -ийг эзэлжээ.

Хятад улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх зорилгоор Монгол Улс өнгөрсөн оны 4-р сард Тавантолгойн төмрийн хүдрийн уурхай ба Зуунбаян хоорондын төмөр замыг дахин эхлүүлжээ. Үүний зорилго нь бол Гашуун Сухайт-Ганцмод боомтыг шууд холбохын төлөө юм.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад 9-р сард Монголын нүүрсний экспорт 4.65 сая тонн болж, өмнөх сараас 17.17% -иар огцом өсч, үүний 96.4% -ийг Хятад руу борлуулжээ. Үүний зэрэгцээ 9-р сард Хятадад хийсэн Австралийн коксжих нүүрсний экспорт ердөө 2.72 сая тонн байсан нь түүхэн хамгийн доод үзүүлэлт болжээ.

Мөн энэ оноос Хятад Австралийн харилцаа муудаж, Хятад улс Австралиас авах нүүрсний хэмжээгээ огцом бууруулсан юм. 

 

8-р сард Хятад-Монголын "ногоон гарц" нээсний үр дүнд Монгол Улс Австралийн коксжих нүүрсний Хятадын зах зээлийг амжилттай нөхөж чадсан гэж эх сурвалж мэдээлж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч гэсэн байр сууриа цаашид баталгаажуулах чухалтай байна. \Сайн-Өлзий\