Орчил хөдөө аж хуйн үзэл ойлголт хүмүүсийн сэтгэлд гүнзгийрсээр байна
2020-10-28 19:20:22  

Энэ он бол Хятад улсын “13-р таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх эцсийн нэг жил юм. Таван жилийн туршид, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил тал бүрээр, бүтээлч түүхэн амжилтад хүрч, Хятадын ард түмэнд сайн сайхан амьдралыг цогцлоосон төдийгүй Хятад улсад ажиллаж амьдарч буй гадаадын хүмүүст хөгжлийн өргөн орон зайг олгожээ. Тэд Хятад улс хүндрэл бэрхшээлийг даван туулж, тасралтгүй урагшилж буй ер бусын өнгөрөлтийг нүдээрээ харж биеэрээ өнгөрүүлсэн гэрч болж байна. Өнөөдөр бид Хятад улсад орчил хөдөө аж ахуйг дэлгэрүүлэн хөгжүүлэхээр хичээн зүтгэж буй Япон настан Кавасаки Хирототой танилцъя. Одоо та бүхэн Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Ван Хуаньшингийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсон уу.

"Манай фирмийн бүтээгдэхүүн хүмүүст таалагдаж байна. Үнэ нь бага зэрэг үнэтэй байсан ч зах зээлд маш сайн борлуулагдаж байна. Хятадын иргэдийн амьдрал улмаар сайн болж, гэдэс цатгалан байхыг л бодох цаг биш болжээ. Биеийн эрүүл мэндэд ашигтай юм бол үнэтэй байсан ч хүмүүс худалдаж авна. Биеийн эрүүл мэндийг бодох хүн улам олон болж байна.”

Өөрөө үйлдвэрлэж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятад улсын хэрэглэгчдэд улмаар хүлээн зөвшөөрөгдөж буйг хараад энэ жил 74 настай япон настан Кавасаки Хирото маш баяртай байна. Хятадын төв нутгийн Хэнань мужийн нэгэн жижиг фирмд 7 жил амьдарч буй тэрээр энэ нутагт аргагүй дассан юм. Тэрээр өдөр бүрийн 6 цагт эртэлж босож, цайны дараа бордоо тэжээлийн үйлдвэр, хүлэмжийн газар, тариалангийн талбай зэргээр явж, өөрийн биеэрээ үйлдвэрлэлийн явцыг хянаж шалгадаг.

Кавасаки Хирото Японд хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллаж байжээ. Тэтгэвэрт гарсны дараа Хятадын хөдөө аж ахуйн нэгэн дээд сургуульд нэг жилийн хугацаатай солилцооны шугамаар ажилласан юм. Хятадад ажиллах хугацаанд тэрээр хөдөө айлын хонь мал, гэрийн тэжээврийн ялгадсыг шууд тарианд хийж буйг хараад шинэ бодол төржээ.

"Хятадад байх хугацаанд би олон газраар явсан, Хятадын хөдөө аж ахуйн тухай нэлээд ойлголттой болсон юм. Хятадын хөдөө аж ахуйн хөгжилд юу хийвэл зохистой байх тухай сайн мэддэг. Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тарьж ургуулах явцад химийн бордоо болон хор их хэрэглэдэг. Байгалийн бордоо тэжээл ашиглахыг өргөжүүлэхээр дамжуулж, тариачдад туслан химийн бордоогүй бүтээгдэхүүн тарихыг хүсдэг юм. "

Нэг жилийн хугацаатай солилцоо дууссаны дараа Кавасаки Хирото  Япондоо буцсан байна. Тэрээр нэг талаар хятад хэл сурч, нөгөө талаар байгалийн бордоо даршлуулах аргыг сурч эзэмшжээ. 2013 онд, 66 настай тэрээр 30 килогараммын ном ачааны хамт дахин Хятадын нутагт хүрч ирсэн юм. Тэгээд найзуудын танилцуулгаар Хэнань мужийн Шио Лю Гү фирмд ажиллах болжээ.

Шио Лю Гү фирм нь Хэнань мужийн Гү Юаньд байрладаг. Жилийн дөрвөн улиралд элс шороо, үеэр усны гамшигт их өртдөг болохоор 2014 онд мужийн хэмжээний ядуу нутгийн жагсаалтад хамрагджээ. Тухайн газарт дүн шинжилгээ хийсний дараа фирмийн хойд хэсгээр гахай тэжээж байсан эзгүй хоосон талбайтай бөгөөд буудайн сайн тэжээл болох шингэн бордоо их байхыг харлаа. Ийнхүү Кавасаки Хирото  орчил хөдөө аж ахуйг хөгжүүлэх зураг төлөвлөгөө гаргаж, фирмийн эзэнд санал болгожээ. Фирмийн эзэн туршиж үзье гэсэн бодлоор Кавасаки Хиротогийн санаачилгыг хүлээн авч ажиллуулснаар, тухайн жилд буудайн ургац мү бүрд, тухайлбал 0.06 га бүрдээ 50 килограмм илүү ургац авсан байна.

Шио Лю Гү фирмд ажиллах үеэр Кавасаки Хирото мөн химийн бордоогүй органик улаан лоль тарьж ургуулахыг туршсан байна. Хэдэн удаа ялагдалд учирсны дараа 2017 онд тогтвортой ургац авч, цахим худалдаагаар дамжуулж, боломжийн орлоготой болжээ. Өдгөө улаан лолиос гадна фирмд органик байчай, лууван, чихэртэй төмс зэрэг хөдөө аж ахуйн 20 гаруй бүтээгдэхүүнийг тарьж ургуулж байна. Хөдөө аж ахуйн ногоон таримлын бүтээгдэхүүний хөгжлийн ирээдүйд Кавасаки Хирото итгэл төгөлдөр байна.

"Фирмийн бүтээгдэхүүнийг бөөнөөр тогтмол хугацаатайгаар хэрэглэгчдэд хүргэх шаардлагатай. Энэ нь үнийг бууруулах төдийгүй, чанарыг баталгаажуулж чадна. Том хотуудад органик бүтээгдэхүүний талаарх эрэлт хэрэгцээ улам их болж байна. Энэ жил бидний фирмийн үйл ажиллагаа цаашид өргөжих болно. Цагаан удаа, алимын борлуулалт сайн байна. "

Фирмийн ажиллагаа тогтвортой хөгжилтэй болсноор Кавасаки Хирото дараачийн зорилт уруу тэмүүлэх болжээ. Тухайлбал орчил хөдөө аж ахуйн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх явдал юм. Ойрын хэдэн жилд тэрээр сар бүр байгалийн бордоо боловсруулах богино хугацааны сургалтын дамжаа зохион байгуулж, урьд хожид 1000 гаруй хүн бүртгүүлж суралцсан байна.

"Хятад хүмүүс орчил хөдөө аж ахуйн тухай сайн мэддэг болсон, олон ч хүн энэ талын үйлдвэрлэлийг хөгжүүлж, намайг зөвлөхөөр урьж байна. Хоёр гурван жилийн өмнө химийн бордоо сайн гэж хэлж байсан хүмүүс ингэж хэлхээсээ зовдог болж, сайн дураар байгалийн бордоо даршуулах мэргэжлийг эзэмших бодолтой байгаагаа хэлж байна. Сургалтад хамрагдсан хүмүүсийн энэ талын асуудлыг шийдвэрлэх чадвар дээшилж, органик тариалангийн бүтээгдэхүүний тухай ойлголт гүнзгийрч, хүмүүсийн үзэл бодолд маш их өөрчлөлт гарч байна. "

Сургалт дамжаа эрхлэхээс гадна, Кавасаки Хирото өөрийн биеэрээ Японоос 10 гаруй мэргэжилтнийг урьж, тухайн газар дээр ажиллуулан, фирм болон Японы аж ахуйн нэгжийн хооронд хамтын ажиллагааны харилцаа байгуулахад тусалсан төдийгүй хөдөө аж ахуйн салбарын залуу мэргэжилтнийг зохион байгуулж, Японд суралцуулсан байна.

Фирм энэ онд сайн ургац авч, олон хэрэглэгч маш эртнээс цахимаар захиалгаа өгч байна. Ирээдүйн төлөвлөгөөний талаар Кавасаки Хирото сурвалжлагчид хэлэхдээ, Хятад улсад үргэлжлүүлэн байх бөгөөд органик бүтээгдэхүүнийг тарьж ургуулах мэргэжлийн тухай ном бичиж хэвлүүлэх хүсэлтэй байна. Мөн Хятадын хөдөө аж ахуйн салбартай хамтарч, мэргэжлийн тусгай сургуулийг ажиллуулж, орчил хөдөө аж ахуйг цаашид хөгжүүлэхийг бодож байна гэв.

"Хятад улсад энэ талын мэргэжилтэн дутагдаж байна. Мэргэжлийн хүмүүсийг эртнээс бэлтгэхгүй юм бол органик хөдөө аж ахуйг тууштай сайн хөгжүүлж чадахгүй. Ийм болохоор энэ талын мэргэжлийн тусгай сургуулийг даруй байгуулахыг бодож байна. "