Хятад, Монголын хоёр талын худалдааны хэмжээ цаашид өсөх хандлагатай байна
2020-10-28 17:04:43  

Сүүлийн өдрүүдэд Монгол Улс "Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэж, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улс далайн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, гуалин, химийн бүтээгдэхүүн зэрэг 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг 24.2%-аар бууруулна. Үүний сацуу Монгол Улс ч гишүүн орнуудад татварын  давуу эрх эдлэх боломжтой.

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Хятад, Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг 6 улс байсан бол одоо Монгол улс нэгдсэн орсон байна.

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт  нэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ болон Монгол Улс хоёр талын худалдааны татварыг бууруулахаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Худалдааны яам даваа гарагт мэдээллээ.

Өнөөгийн байдлаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн дөрвөн үе шаттай тарифын хөнгөлөлтийн дагуу анхны зургаан гишүүн нь 10,000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг дунджаар 33%-иар бууруулсныг Синьхуа агентлаг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор Монгол Улсын гадаад худалдааг ихээхэн ахиулах төдийгүй "Хятад, Монгол хоёр талын худалдаа 2020 он гэхэд 10 тэрбум ам долларт хүрэх" зорилтыг хэрэгжүүлэхэд туслах болно. Мөн 2021 оноос Монгол улсаас Хятад улсад экспортлох хэмжээ ихээр нэмэгдэж, хоёр талын худалдаа цааш үргэлжлэн шат өгсөх төлөвтэй байна.

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүндээ тарифын хөнгөлөлт авах замаар хэлэлцээрт оролцогч орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, улмаар бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох ихээхэн боломжтой болох юм.  \Сайн-Өлзий\