ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлын албан мэдээний товч
2020-10-30 00:27:49  

ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлын албан мэдээний товч

10-р сарын 29-нд, ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурал албан мэдээ нийтэлжээ. Тус удаагийн хурлаар чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт тэмцэлд олсон ололт амжилтыг тал бүрээр өндрөөр үнэлж, 2035 он хүртэлх социалист орчин үеийн бүтээн байгуулалтын зорилт болон улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөөний гол гол зорилтуудыг дэвшүүлсэн байна. Одоо та бүхэнд энэхүү хурлын албан мэдээний гол агуулгыг товчлон хүргэе:

1. Дотоодынхоо үйл хэргийг сайтар зохицуулна.

Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлын стратеги болон зуун жилд тохиож байгаагүй олон улсын нөхцөл байдлын томоохон өөрчлөлтүүдийг нэгдэлтэй төлөвлөж, нийгмийн гол зөрчлөөс улбаатай шинэ онцлог, шинэ шаардлага, ээдрээ будлиантай олон улсын нөхцөлөөс улбаатай шинэ зөрчил, шинэ сорилт зэргийг гүнзгий таньж ойлгон, боломж болон эрсдэлийн тухай танилтаа дээшлүүлж, дотоодын үйл хэргээ сайтар зохицуулан, хөгжлийн дүрэм журмыг сайтар эзэмшиж, хямралын дундаас боломж эрэлхийлж, өөрчлөлт хувиралтын явцад шинэ төлөв тогтоон, эрэмгий зоригтой урагшлах хэрэгтэй.

2. Технологийн бие даасан хөгжлийг чухалчилна

Инновацийг баримтлах бол Хятад улсын орчин үеийн бүтээ байгуулалтын цөм нь байж, бие даасан технологийн хөгжлөөр улс орны хөгжлийн стратегийн тулгуур болгож, технологийн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг түргэтгэнэ. Улс орны инновацийн шинэ тогтолцоог боловсронгуй болгож, аж ахуйн нэгжүүдийн инновацийн хүчин чадавхыг дээшлүүлж, холбогдох боловсон хүчний идэвхжлийг дайчилна. Мөн бодит эдийн засгаа хөгжүүлэхэд хүчээ төвлөрүүлж, боловсруулах салбар, дижитал салбарын хүчирхэг орныг бүтээн байгуулж, стратегийн чанартай шинэ тулгар ажил төрлийн салбарыг хөгжүүлнэ.

3. Бодит эдийн засаг

Хурлаар заахдаа, орчин үеийн аж үйлдвэрийн системийн хөгжлийг түргэтгэж, эдийн засгийн системийн өөрчлөлтийг ахиулна. Бодит эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, боловсруулах салбарын хүчирхэг орон, чансаатай хүчирхэг орон, интернетийн хүчирхэг орон, дижитал Хятад улсыг байгуулж, эдийн засгийн чанар, үр ашиг болон гол чухал өрсөлдөх хүчийг дээшлүүлнэ. Түүнчлэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний орчин үеийн бүтээн байгуулалтын түвшинг дээшлүүлж, стратегийн чанартай шинэ тулгар салбарууд, орчин үеийн үйлчилгээний салбар зэргийг хүч тавин хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэгдэлтэй төлөвлөж, улмаар зам харилцааны хүчирхэг орныг байгуулна. Мөн эрчим хүчний салбарын өөрчлөлтийг ахиулж, дижитал хөгжлийг түргэтгэнэ.

4. Хөгжлийн шинэ төлөв байдал

Дотоодын том зах зээлийг бүрдүүлж, хөгжлийн шинэ төлөв тогтооно. Дотоод эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээр стратегийн тулгар цэг болгож, холбогдох системийг боловсронгуй болгоно. Дотоод эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийг ханган нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн өөрчлөлттэй сайтар уялдуулж, инновациар хөдөлгүүр хүчин болгон, чансаатай хангамжаар шинэ эрэлт хэрэгцээг бий болгоно. Дотоод эдийн засгийн том эргэлтийг саадгүй байлгаж, гадаад дотоод эдийн засгийн эргэлтийг уялдуулан, хэрэглээг бүх талаар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орон зайг цааш нь тэлнэ.

5. Үр ашигтай зах зээл болон хариуцлагатай засгийн газар

Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, социалист өндөр түвшин бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулна. Социалист эдийн засгийн үндсэн тогтолцоог боловсронгуй болгож, нөөцийн хуваарилалт дахь зах зээлийн шийдвэрт үүргийг гүйцэд бадруулж, засаг захиргааны үүргийг улам сайн бадруулан, зах зээл болон засгийн газрын улам сайн, улам үр ашигтай уялдаа холбоог ахиулна. Түүнчлэн Хятад улс макро эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгож, орчин үеийн төсөв, банк санхүү, татварын тогтолцоо, өндөр стандарт бүхий зах зээлийн системийг байгуулж, засгийн газрын үүрэг чадамжийн өөрчлөлтийг түргэтгэнэ.

6. Шинэ хэлбэрийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон хот хөдөөгийн харилцаа

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг тэргүүлэх байранд тавьж, хөдөө тосгоны хөгжлийг тал бүрээр ахиулна. Хөдөө тосгон, хөдөө аж ахуй болон тариачдын асуудлыг намын ажлын гол тал болгож, Хятадын онцлогтой социалист хөдөө тосгоныг хөгжүүлэх замаар аж үйлдвэрээр хөдөө аж ахуйг тэтгэж, хот суурингаар хөдөө тосгоны хөгжлийг дайчлан, зохицонгуй хөгжлийг ахиулна. Үндэсний үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулж, хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн чанар, үр ашиг болон өрсөлдөх хүчин чадавхыг дээшлүүлэн, холбогдох өөрчлөлтийг гүнзгийрүүлж, ядуурлаас ангижруулах үйлсийн ололт амжилтыг бэхжүүлэх болон хөдөө тосгоны шинэ хөгжлийг үр ашигтай холбох хэрэгтэй.

7. Хүнээр төв болгосон шинэ хэлбэрийн хотжилт

Бүс нутгийн зохицонгуй хөгжил болон шинэ хэлбэрийн хотжилтыг ахиулна. Бүс нутгийн чанартай том стратеги, бүс нутгийн зохицонгуй хөгжлийн стратеги, гол чухал хүчин чадавхын үүрэг гүйцэтгэгч бүсийн стратеги зэргийг үргэлжлэн хэрэгжүүлж, хүнээр төв болгосон шинэ хэлбэрийн хотжилтыг ахиулна.

8. Соёлын хөгжлийг дэмжинэ

Соёл урлаг болон холбогдох ажил төрлийн салбарын хөгжлийг дэмжиж, Марксизмын үзэл санааг баримтлан, социалист соёлын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, соёлын салбарт өөртөө итгэлтэй, иргэд олондоо таалагдсан, олны сэтгэлийг төвлөрүүлсэн соёлыг хөгжүүлж, ард түмний өдөр ирэх тусмаа нэмэгдсээр байгаа соёлын эрэлт хэрэгцээг сайтар хангаж, социалист соёлын хүчирхэг орныг бүтээн байгуулна. Олон нийтийн соёлын үйлчилгээг нэмэгдүүлж, орчин үеийн соёлын салбарын тогтолцоог боловсронгуй болгоно.

9. Хүн байгалийн эвсэг зохицонгуй байдлыг ахиулна

Ногоон хөгжил, хүн байгалийн эвсэг зохицонгуй байдлыг ахиулна. Хөх тэнгэр хөхөмдөг уул ус нь алт мөнгөнөөс үнэтэй гэх үзэл баримтлалыг тууштай баримтлан, эх байгалиа дээдлэн хамгаалах хэрэгтэй. Тогтвортой хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлэн, экологийн соёлыг боловсронгуй болгож, эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүх талаар ногоон хөгжил болгоно. Экологийн чанар чансаа болон тогтвортой байдлыг нэмэгдүүлж, нөөц баялгийг улам хэмнэлттэй, үр дүнтэй ашиглана.

10. Улам өндөр түвшин бүхий нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоо

Өндөр түвшинд гадаадад нээлттэй байхыг хөгжүүлэн, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх шинэ төлөвийг нээнэ. Улам өргөн цар хүрээ, улам олон салбар, улам гүн давхаргыг гадаадад нээлттэй хөгжүүлж, дотоодын зах зээлийн дагуу талдаа түшиглэн олон улсын хамтын ажиллагааг ахиулна. Улам өндөр түвшинд гадаадад нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулж, худалдаа болон хөрөнгө оруулалтыг улам хялбарчилж, худалдааны шинэлэг хөгжлийг дэмжин, “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чансаатай хөгжлийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөд идэвхтэй оролцоно.

11. “Хамтран байгуулж, хамтаар удирдан, хамтдаа хуваалцсан” нийгмийн засаглалын тогтолцоо

Иргэдийн амьжиргааны чансааг улам дээшлүүлж, “хамтран байгуулж, хамтаар удирдан, хамтдаа хуваалцсан” нийгмийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, ажлаар хангах бодлого, арга хэмжээг эрчимжүүлнэ, өндөр чанартай боловсролын системийг бүрдүүлж, нийгмийн олон давхарга бүхий баталгааны тогтолцоог боловсронгуй болгож, хүн амын хөгшрөлийг зохицуулах үндэсний стратеги хэрэгжүүлнэ.

12. Улам амар амгалан улс орныг бүтээн байгуулна

Хятад улс хөгжил болон аюулгүй байдлыг нэгдэлтэй төлөвлөж, аюулгүй хөгжлийг үндэсний хөгжлийнхөө салбар, дамжлаг бүрд нэвтрүүлж, орчин үеийн бүтээн байгуулалтыг нөлөөлж мэдэх төрөл бүрийн эрсдэлийг сэргийлэн, үндэсний аюулгүйн систем болон сэргийлэлт хамгаалалтын хүчин чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улс орны эдийн засаг, иргэд олны амь насны аюулгүй байдлыг баталгаажуулж, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.

13. Арми байгуулагдсаны зуун жилийн тэмцлийн зорилт

Батлан хамгаалах болон цэрэг армийн орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, улсаа хөгжүүлэх болон армиа хүчирхэгжүүлэхийг нэгтгэнэ. Ши Жиньпиний цэрэг армиа удирдах үзэл санааг тууштай хэрэгжүүлэн, шинэ цаг эриний цэрэг дайны стратегийн чиглэл, намын удирдлагыг хэлбэрэлтгүй баримталж, армийн орчин үеийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах хүчин чадавхыг дээшлүүлж, 2027 онд Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 100 жилийн үеийн зорилтуудыг биелүүлнэ.

14. Намын удирдлагыг хэлбэрэлтгүй баримтална

“14-р таван жилийн төлөвлөгөө”, 2035 оны хэтийн зорилт зэргийг биелүүлэхэд эрхбиш намын удирдлагыг тууштай баримталж, олны хүчийг нэгтгэх хэрэгтэй. Намын төв хорооны нэгдэлтэй удирдлагыг эрчимжүүлж, социалист улс төрийн бүтээн байгуулалтыг ахиулан, төлөвлөгөө боловсруулах болон хэрэгжүүлэх тусгай механизмыг боловсронгуй болгоно. Хонконг, Макаогийн тогтвортой хөгжлийг баталж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжил болон улс орны нэгдлийг ахиулна. “Энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх” гэсэн далбааг өндөрт мандуулж, нааштай, идэвхтэй гадаад орчинг бүрдүүлж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны байгуулалт болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулна.