Вакциныг дэлхий нийт хүсэн хүлээж байна
2020-10-31 12:11:18  

АНУ-ын “Вашингтон пост сонин”29-ний өдөр нийтлэл гаргаж, нийлүүлэлт хангалттгүй байгаа Ковид-19-ийн вакциныг олон нийтийн яаралтай хүсэлтэд туршин хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх болсон тул гадаадад сурч байгаа 23 настай Хятадын энгийн нэгэн оюутан Цай Чиже туршилтын чанартай тус вакцинд хамрагджээ. Тэрээр удахгүй Италид очиж эрчим хүчний магистр унших гэж байгаа тухай мэдээллээ:

Түүний нутаг Жэжян мужид энэ сараас эхлэн халдварын эрсдэл ихтэй хүмүүсийг вакцинд хамруулах боломжтой болсон тул Цай Чиже вакцин тариулах өргөдөл гаргажээ.

Тус вакцины хоёр удаагийн тарилга болон үйлчилгээний төлбөр нийт 68 ам.доллар байдаг. Цай Чиже долоо хоногийн өмнө Бээжингийн Кэ Шин биотехнологийн компанийн вакцины анхны тариаг хийсэн бөгөөд ямар ч гаж нөлөө илрээгүй, хоёр дахь тариагаа дараа сар Итали уруу нисэхээсээ өмнө хийлгэнэ.

Нутагтаа байгаа Цай Чиже саяхан сэтгүүлчтэй видеогоо холбогдон өгсөн ярилцлагадаа: Анх би ч гэсэн эргэлзээтэй байсан, гэхдээ вакцинд хамрагдах эрсдэл цар тахал дэлгэрч буй оронд очих эрсдэлээс хамаагүй бага гэж бодох боллоо. Вакцин намайг илүү хамгаалж чадна гэдэгт итгэж байна гэж байлаа.

Цай Чиже хэлэхдээ, Италид хүрээд мөн тусгаарлагдах шаардлагатай боловч санаа зовохгүй байна. Хэдэн сарын өмнө Шведэд сурч байхад тухайн засгийн газар нь бараг ямар ч арга хэмжээ авдаггүйд сэтгэл дундуур байлаа гэжээ.

Цай Чиже хэлэхдээ, цар тахлын улмаас эх орондоо буцсан бол 11-р сард Европт дахин очиж хичээл сурлагаа үргэлжлүүлнэ гэжээ.