Тогооч Шатар Зунон
2020-10-31 15:45:42  

Шатар Зунон бол Турпан хотын Гаочан дүүргийн нэгэн рестораны эзэн юм. Хэдэн жилийн өмнө тэрээр шашны хэт даврамтгай үзэлд автан, бүх зүйлд сөрөг хандлагатай байжээ.

Дунд сургуульд байх үедээ Шатар Зунон шашны хэт даврагч бүлгийнхэнтэй танилцаад  сургуулиасаа гарч, өдөр болгон тэдэнтэй хамт онлайнаар террорист үйл ажиллагааны бичлэгүүдийг үзэж байжээ. Аажимдаа Шатар Зунон бусад шашин шүтлэгтэй хүмүүсийг үзэж ядах болсон юм. Тэр үед бизнес эрхэлж байсан тэднийхэн бусад шашин шүтлэгтэй хүмүүст бараагаа худалдахаасаа ч татгалздаг учраас бизнес нь явуургүй, амьдрал нь дордож байлаа.
Бэлтгэл сургалтад хамрагдсаны ачаар би шашны хэт даврамтгай үзэл санааны хор хөнөөлийг танилаа гэж Шатар Зунон ярьж байлаа.
Бэлтгэл сургалтын төвд тэрээр өөрийнхөө сонирхсон тогоочийн мэргэжлийг сурсан бөгөөд төгссөнийхөө дараа тосгоны даргынхаа дэмжлэгтэйгээр зээл олж, газраа сонгон дотоод засвар хийгээд ресторанаа ажиллуулсан гэдэг. Шатар Зунон онлайн захиалгаа өгөх, вичат групп байгуулж сурталчилгаа хийх, ойр хавийн оршин суугчдад хоолыг нь хүргэж өгөх зэрэг арга  замаар цар тахлын үед ч орлогоо баталгаажуулж чадсан юм.
  Өдгөө тэрээр бүх зээлээ буцаан төлсөн бөгөөд байраа шинэчлэн засаж, шинэ тавилга худалдан авч, “Хотынхонтой адил” амьдарч байгаа юм.

Шатар Зунон мөн гэр буудал ажиллуулж, гадна дотнын зочдод Шиньжян нутгийн хоол хүнснийг амсуулах зорилт тавин зүтгэж байна.