Хятадын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна
2020-10-31 14:44:27  

Синьхуа агентлагийн мэдээ, сурвалжлагч 30-нд үндэсний эрчим хүчний газраас мэдээлснээр, Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ аажмаар нэмэгдэж байна.

1-9-р сард нийгмийн цахилгааны хэрэглээ өмнөх жилээсээ 1.3% нэмэгдэж, 3-р сараас эхлэн сар бүрийн хэрэглээний нэмэгдэл эерэг бөгөөд явах тутам нэмэгдсээр байна. Гуравдугаар улиралын  нефтийн хэрэглээ өмнөх жилийн мөн үеийнхээс өссөн хурд нь хоёрдугаар улирлынхаас 12 нэгжээр илүү болжээ. Үүний зэрэгцээ нефтийн үйлдвэрлэл үргэлжлэн нэмэгдлээ. Эхний гурван улиралд түүхий нефтийн гаргалт 146 сая тоннд хүрч, өмнөх жилээс 1.7% нэмэгджээ. Байгалийн хийн  гаргалт 137 тэрбум 100 сая шоо метрт хүрч, өмнөх жилээсээ 8.7% нэмэгдэн, нүүрсний үйлдвэрлэл тогтвортой байна.