Африкийн орнууд цар тахлын үед эрүүл мэндийн 120 гаруй шинэ бүтээл гаргажээ
2020-10-31 15:45:56  

Тухайн орон нутгийн цагаар 10-р сарын 29-нд ДЭМБ-ын Африкийн бүс нутгийн хэрэг эрхлэх газар мэдээ нийтэлж, тус байгууллагын ойлгосноор, Африкийн орнууд шинэ коронавирусийн цар тахалтай тэмцэх явцад эрүүл мэндийн 120 гаруй шинэ бүтээл нээж, хянан хэмжих  болон нягт хавьцагчдыг олох, хорооллын удирдлага хамааралт, эмчилгээ оношилгоо, хижгээс сэргийлэх зэрэг салбарт ашиглаж буй юм.

Эдгээр шинэ бүтээлд мэдээлэл холбооны технологид суурилан бүтээсэн ярилцагч робот, өөрийгөө оношлох багаж зэрэг багтаж байна. ДЭМБ тэмдэглэхдээ, Африкийн эдгээр шинэ бүтээлүүд нь тус бүс нутгийн залуучуудын инновацийн хүчин чадлыг харуулж, хүмүүсийн урам зоригийг хөгжөөж байна. ДЭМБ Африкийн олон орныг мэдээлэл холбооны дэд бүтцийн байгуулалтаа эрчимжүүлж, ухаалаг технологи, Дрон зэрэг салбарт хөрөнгө оруулж, оюутнууд шинжлэх ухааны инноваци хийхийг дэмжихийг уриаллаа. \Баатар орчуулав\