Сейшелийн ерөнхийлөгчид баяр хүргэв
2020-10-31 11:56:24  

10-р сарын 30-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Вавел Рамкалаванд цахилгаан илгээж, Сейшелийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад Сейшелийн найрамдал урт удаан түүхтэй, хоёр орны харилцаа урагштай хөгжиж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа шинэ амжилтад хүрч байна. Хоёр орны харилцааны хөгжилд миний бие маш чухал ач холбогдол өгдөг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтран зүтгэж, Хятад Сейшелийн олон салбарын найрсаг хамтын ажиллагааг ахиулж, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.