Импортын III экспог дэлгэрэнгүй мэдээлнэ
2020-11-04 15:20:18  

Импортын III экспог дэлгэрэнгүй мэдээлнэ

Хятадын олон улсын импортын III экспо 11-р сарын 4-нд нээгдэнэ. Одоогийн байдлаар Хятадын Төв Радио Телевизийн мэдээллийн ажил бүх талаар эхэлж, мэдээний төв, шинэ медиа төв зэрэг агентлаг нэгжийн 800 гаруй сэтгүүлч тухайлсан ажилдаа шулуудан ороод байна. ХТРТ-ийн телевизийн ерөнхийлсөн суваг, мэдээний суваг, гадаад хэлний CGTN суваг, 4K нягтшилттай суваг, Радиогийн Хятадын дуу хоолой, Олон улсын мэдээлэл, CCTV News, CCTV сайт зэрэг шинэ медиа индрүүд нээлтийн ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулах юм.

Импортын III экспог дэлгэрэнгүй мэдээлнэ

11-р сарын 3-нд, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэн Хайшюн Шанхай дахь мэдээллийн багийн ажил байдалтай танилцан, экспогийн сурталчилгааны ажлыг сайтар хийх талаар тодорхой шаардлага тавьсан байна. Тэрээр хэлэхдээ, экспогийн сурталчилгааны ажлыг сайтар хийх нь ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлын үзэл санааг сайтар хэрэгжүүлж, төвийн дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн том чухал үйл ажиллагааг мэдээлж сурталчлах гол чухал хүчний үйлдэл, үүргийг гүйцэд бадруулах хэрэгтэй. Олон улсын ээдрээтэй, тогтворгүй нөхцөл байдалд, суртал ухуулгын ажил нь ХКН-ын удирдлага дор цар тахлаас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажилд олсон стратегийн чанартай томоохон ололт амжилт, мөн хамгийн түрүү эерэг өсөлтийг биелүүлсэн дэлхийн эдийн засгийн цогцын гайхамшгийг бүр ч сайн олон нийтэд хүргэх ёстой. Эрхбиш үнэнийг баримталж, тухайлсан ажилдаа шинэ ахиц амжилт гаргаж, экспогийг амжилттай зохион байгуулахад олон нийт, хэвлэл мэдээллийн нааштай орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

Импортын III экспог дэлгэрэнгүй мэдээлнэ

Энэ удаагийн экспогийн үер, ХТРТ бүх нөөц боломжоо дайчлан, олон ургальч мэдээлллийн аргачлалын давуу талаа ашиглаж, шинэ медиа, телевиз, радиогоор 44 хэлээр гадаад руу нэвтрүүлэг цацаж, олон мэдээ мэдээлэл, бичил видео, лайв, фото мэдээ зэргийг бэлтгэн хүргэх болно.

Импортын III экспог дэлгэрэнгүй мэдээлнэ

Импортын III экспог дэлгэрэнгүй мэдээлнэ

Импортын III экспог дэлгэрэнгүй мэдээлнэ

\Ренчинсоо\