Их 20-ын удирдагчдын Риядын чуулга уулзалтад үг хэлэв
2020-11-22 21:46:06  

22-нд болсон Их 20-ын удирдагчдын Риядын чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Гариг дэлхийгээ хамгаалъя” сэдвээр үг хэллээ.

Ши Жиньпин хэлэхдээ, дэлхийн бөмбөрцөг бол бидний хамтын гэр орон. Тиймээс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг барьж, цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны сорилтуудыг хамтдаа зохицуулж, цэнхэр гариг дэлхийгээ сайтар хамгаалах ёстой. Үүний тулд дараах 3 санаачилгыг дэвшүүлж байна:

Нэгд. Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах эрчээ нэмэгдүүлэх.

Хоёрт. Цэвэр эрчим хүчинд шилжихийг гүнзгий ахиулах.

Гуравт. Эх байгалиа хүндэтгэсэн эко системийг байгуулах зэрэг болно гэжээ.