Хятадын 21 муж хот ядуурлаас бүрэн ангижрав
2020-11-22 16:06:09  

Ганьсү мужийн ядуу хоцрогдмол 75 шянь бүгд ядуугаас ангижирснаа зарласнаар үндэсний хэмжээнд ядуу хоцрогдмол 832 шяний харьяалагдах 22 мужийн 21 нь ядуурлаас бүрмөсөн ангижирсан гэдгийг Төрийн зөвлөлийн ядуурлыг буруулах алба тогтоосон бол үлдэж байгаа ганц муж буюу Гүйжөү мужийн 9 шянь хараахан ядуурлаас ангижраагүй байна.

Энэ жил бол чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах зорилтыг биелүүлэх шийдвэрт он жил бөгөөд ядуурлын эсрэг тэмцэлд бүх талын ялалт байгуулах сүүлчийн жил тохиож болно. Олон мужууд ядуурлаас ангижирч байгаагаа удаа дараа зарлахын хирээр ядуурлыг бууруулах ажлын зорилго, үүрэг биеллээ олох цаг улам бүр дөхөж байна. \Ренчинсоо\