Их 20-ын удирдагчдын 15-р удаагийн чуулганы 1-р үе шатны хуралд Ши Жиньпий тавьсан илтгэлийн тойм
2020-11-22 00:06:40  

21-ний орой Бээжингээс Их 20-ын удирдагчдын 15-р удаагийн чуулганы 1-р үе шатны хуралд видеогоор оролцохдоо Хятад улсын дарга Ши Жиньпиний тавьсан илтгэлийг та бүхэнд тоймлон хүргэж байна:

  1. “Хятад улс КОВИД-19-ийн вакцин судлалын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцоно. Бид нэгэнт “КОВИД-19-ийн вакцины төлөвлөгөө”-нд нэгдсэн бөгөөд судалгаа, үйлдвэрлэл, хуваарилалт зэрэг дамжлагад улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад улс мөн амлалтаа биелүүлж, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэн, өөрийн судлан бүтээсэн вакцин улс орнуудын ард түмний худалдан авч чадах “олон нийтийн бүтээгдэхүүн” байхыг батлахын тулд хичээн ажиллах болно.”

  2. “Бодлого, стандартын уялдаа холбоог нэмэгдүүлж, "шуурхай гарц" байгуулан, хүмүүсийн солилцоонд тус дөхөм үзүүлэх ёстой. Хятад улс нуклейн хүчлийн шинжилгээний үр дүнд үндэслэн олон улсад нэвтрэх хоёр хэмжээст код буюу QR код уншуулах хэлбэрээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн код унших механизм бий болгохыг санал болгож байна. Илүү олон улс орон оролцохыг хүсэж байна.”

  3. “Бид эрхбиш өөрчлөлт хувиралтад идэвхтэй тусгал гарган, хямралыг дарж, боломж нээн, технологийн шинэчлэл ба дижитал өөрчлөлтөөр өөрчлөлт хөгжлийн шинэ хөдөлгүүрийг бий болгох хэрэгтэй. Мөн тоон мэдээллийн аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дижитал дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэж, улс орнуудын технологийн салбарын аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.”

  4. “Цаг боломжийг харгалзан олон улсын үр тарианы алдагдал хохирлыг буруулах тухай бага хурал зохион байгуулахыг Хятад улс санаачилж байна. Тухайн үед Их 20-ын гишүүд болон олон улсын холбогдох байгууллага идэвхтэй оролцохыг хүсэж байна.”

  5. “Цар тахал нь глобал засаглалын сул талыг тодотгож өглөө. Бид хамтаар зөвшилцөн, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг баримталж, олон талт үзэл, нээлттэй, багтаамжтай, харилцан ашигтай хамтын ажиллагаа, цаг үетэйгээ нийцэж хөгжихийг баримтлах ёстой. Энэ талаар Их Хорийн бүлэг улам илүү үүрэг гүйцэтгэх ёстой.”

  6. “Эрхбиш олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг дэмжин, түүний ажлын үр ашиг, нэр нөлөөг нэмэгдүүлж, улмаар чөлөөт худалдааг дэмжин, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, хөгжиж буй орнуудын хөгжлийн эрх ашиг болон орон зайг баталгаажуулах ёстой.”

  7. “Улс орнууд мэдээллийн аюулгүй байдал, дижитал хуваагдал, хувь хүний нууц, ёс зүй зэрэг маш их анхаарал хандуулж буй нөхцөлд эрхбиш хүнээр төв хийж, бодит байдалд тулгуурласан бодлого хэрэгжүүлж, инновацийг дэмжих хэрэгтэй. Мөн харилцан итгэлцэл бий болгох бөгөөд энэ талаар тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг НҮБ-ыг дэмжиж, нээлттэй, шударга, гадуурхалгүй дижитал хөгжлийн орчныг бий болгохын тулд хичээн ажиллах ёстой. Саяхан Хятад улс "Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын санаачилга" -ыг дэвшүүлсэн. Бид үүнд суурилан, дэлхийн дижитал засаглалын дүрмийг боловсруулах талаар талуудтай зөвшилцөхөд бэлэн.”

  8. “Өөдгөө олон нийтийн эрүүл мэндийн системийг эрчимжүүлж, КОВИ-19 болон бусад халдварт өвчнийг сэргийлж дарах бол хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн тулгамдсан үүрэгт ажил болоод байна. Тиймээс эрхбиш ДЭМБ-ын зохион байгуулах үүргийг эрчимжүүлж, өвчин хижиг их цар хүрээтэй дэгдэхээс сэргийлж зохицуулах олон улсын хүчин чадавхыг нэмэгдүүлж, улмаар хүн төрөлхтний эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайтар хамгаалан, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулах ёстой.”

  9. “Хөгжлийн шинэ төлөвийг тогтоох нь Хятад улс хаалгаа дарж хувиа сахих явдал биш, харин ч эрэлт хангамж хоёр талаас зэрэг хүч түрж, үйлдвэрлэл, хуваарилалт, гүйлгээ, хэрэглээ зэрэг олон дамжлагыг бүхнийг саадгүй нэвтрүүлж, эдийн засгийн уян хатан чанар болон өрсөлдөх хүчин чадамжийг дээшлүүлэхийн зэрэгцээ, улам өндөр түвшинд нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоо байгуулах явдал юм. Энэ нь улс орнууд Хятад улсын эдийн засгийн чансаатай хөгжлийн үр шимээс хуваалцах улам их боломжийг авчрах болно.”

  10. "Эдүгээ халдвар хэдийгээр хүнд хэцүү байгаа ч энэ бүхний ард гарах өдөр лав ирнэ. Халдварыг дарж давсны дараа дэлхий ертөнц амьжиргааны шинэ хүчинтэй болох нь дамжиггүй. Тиймээс бид хүчээ нэгтгэн, улам илүү аз жаргалтай, амар амгалан амьдралыг цогцлон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд хамтдаа зүтгэцгээе.”