Их 20-ийн дээд хэмжээний уулзалт дэлхийн сэргээн босголтод хүч ухаан сэлбэв
2020-11-22 16:09:12  

11-р сарын 19-нд Юнайтед Пресс Интернэшнл агентлагийн мэдээлснээр, мөн өдөр Саудын Арабад дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаасаа өмнө Их 20-ын бүлэг тайлан нийтэлж, энэ жил Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд 11 их наяд ам долларын санхүүжилт босгон, эдийн засгаа сэргээхэд зарцуулна гэдгээ мэдэгдсэн гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Саяхан болсон Их 20-ын дээд хэмжээний уулзалт нь олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжиж арга зам хайсан бөгөөд эрчтэй хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй, багтаамжтай өсөлтийн бат бэх үндэс суурийг тависан хэмээн Саудын Арабын Сангийн сайд Мохаммед Жадан тэмдэглэжээ.

Их Хорийн гишүүд дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 80 орчим хувийг, дэлхийн хүн амын гуравны хоёрыг, дэлхийн худалдааны нийт хэмжээний дөрөвний гурвыг бүрдүүлдэг юм.

11-р сарын 19-нд Испанийн Эффи агентлагийн мэдээллээр, энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд видео хэлбэрээр болсон Их Хорийн дээд хэмжээний уулзалт нь өнөөгийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих бат бэх үндэс суурийг тавьсан бөгөөд цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралаас салахад ашигтай нөхцөл бүрдүүлсэн хэмээн Их Хорийн ээлжит дарга орон Саудын Араб 19-ний өдөр тэмдэгдлээ гэжээ.

Их Хорийн бүлэг Саудын Арабын засгийн газраар дамжуулан мэдэгдэхдээ, цар тахлын сөрөг нөгөөг даван туулахын тулд энэ онд Их Хорийн гишүүн орнууд дэлхийн эдийн засагт 11 их наяд ам долларын санхүүжилт хийнэ. Мөн цар тахлын тархалтыг илүү сайн тогтоон барихын тулд олон нийтийн эрүүл мэндийн санхүүгийн нөхөөсийг бөглөх зорилгоор 21 тэрбум ам доллар хандивлана гэжээ.

Үүнээс гадна, Японы "Ёомиури Шимбун сонин"-ы 11-р сарын 20-ны мэдээнд Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд гаарч, эдийн засагт асар их сөрөг нөлөө учруулж байна, иймээс олон улсын ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлдэг Их Хорийн бүлэг эв санаа нэгтэйгээр тахлын эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авах ёстой хэмээн тэмдэглэжээ.

"Ёомиури Шимбун сонин”-ы мэдээлснээр, цар тахлаас болж энэ жил дэлхийн эдийн засаг асар их уналтад орох нь тодорхой боллоо. 2008 оны банк санхүүгийн хямралын үетэй адилаар улс орнууд эв санаа нэгтэй тэмцэх ёстой. Гэсэн хэдий ч цар тахлын тархалт, эдийн засгийн сэргэлт нь улс орон бүрд зөрүүтэй байна. Харин сайн мэдээ нь Ази, Номхон далайн 15 орон, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм. ДНБ-ээр Дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүдэг эдийн засгийн асар том групп мэндэлсэн нь маш их ач холбогдолтой юм гэжээ. \Ренчинсоо\