Цар тахлын дараах эрэн үед олон улсын дэг журмыг бий болгоход чиглэл заажээ
2020-11-23 22:00:48  

Дэлхий нийтэд цар тахал газар авч буй нөхцөл байдалд болон зууны өөрчлөлтүүдтэй  нүүр тулж буй зангилаа үед, Хятадын улсын дээд удирдагч Ши Жиньпин “Хятадын санаачилгыг” өргөн барьж, өнөөгийн хямралаас гарах чиглэлийг заан өгсөн байна.

11-р сарын 17-22-нд, Ши Жиньпин дарга БРИКС-ын орнуудын удирдагчдын XII уулзалт, Ази-номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 27 дахь албан бус уулзалт, Их хорийн бүлгийн удирдагчдын XV уулзалтад оролцон, чухал үг хэлсэн юм. Түүний дурдсан санаачилга нь цагаа олсон бөгөөд цаг үеийн урсгалыг дагасан, шударга ёсыг хамгаалж, олон улсын нийтлэг тохиролцоог тусгаж байгаа нь их гүрний удирдагчийн зуунд гарсан  өөрчлөлтүүдийн талаар гүнзгий ойлголттой бөгөөд стратегийн сонголтын алсын хараатай, хүн төрөлхтний хувь заяаны төлөө хариуцлага хүлээж  байгааг бүрэн харуулж, олон улсын нийгэмлэгийн өндөр үнэлгээг олсон байна.  

Одоогийн  байдлаар, дэлхийн хүрээнд коронавирусийн халдвар авсан хүн 57 саяыг даваад байгаа учраас өнөөгийн тэргүүн чухал ажил бол цар тахлыг тогтоон барих явдал юм. Дэлхийн хэмжээний гурван томоохон чуулганд Ши Жиньпин дарга Хятадын цар тахлын эсрэг бодит туршлагатай уялдуулан, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаарх санаачилга, арга хэмжээнүүдийг иж бүрэн,системчлэн  танилцуулсан байна. Талуудыг ард иргэдээр голлосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөх ёстой гэж уриалж эхэлснээс эв санаа нэгтэй хамтын ажиллагаа нь цар тахлыг ялан давах хамаг хүчтэй зэвсэг гэж онцолсон байна. Мөн талуудыг ДЭМБ-ын гүйцэтгэж буй зангилаа үйлдлийг дэмжих ёстой гэж тэмдэглэснээс  вакциныг улс орны иргэд бүр ашиглах боломжтой  олон нийтийн бүтээгдэхүүн болгох ёстой гэж онцолсон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, коронавирусийн цар тахлыг ялан давж чадах юм байна гэдгийг Хятад улс дэлхий нийтэд харуулсан гэжээ.  
Цар тахлын нөлөөллөөс болж дэлхийн эдийн засаг уналтад оржээ. Ажил үйлдвэрлэлээ хамаг эрт сэргэсэн орны хувьд гурван томоохон арга хэмжээний үеэр дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Хятад улс “нээлттэй, шинэчлэл, багтаамжтай, ногоон хөгжил” зэрэг цуврал санаачилгыг дэвшүүлсэн байна. Хятадын дэвшүүлсэн дүгнэлт, туршлага нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаа учраас дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй. Өмнөд Африкийн олон улсын харилцааны судлаач  Оскар Ван Хилден, Хятад улс бодит үйлдлээрээ эдийн засгийн даяарчлалыг дэмжиж байгаа бөгөөд дэлхий нийтэд эерэг тохио өгч байна. Мөн бусад оронтой хамтран ажиллахдаа хамтдаа ашиг хожихыг урьдаар бодолхийлдэг гэлээ.   

БРИКС-ын орнууд НҮБ-аар цөм болгосон олон улсын системийг хамгаалж, ганц талт үзэл, бусдын хэрэгт хөндлөнгөө оролцохыг эсэргүүцэж, илүү тогтвортой, тэнцвэртэй дэлхийн хөгжлийн түшлэгийн харилцааг байгуулахыг онцолж эхэлснээс Аз номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахын учир утгыг бүх талаар тайлбарлаж, мөн   цар тахлын дараах  үед Их хорийн бүлэг тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг онцолсон байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн цуврал санаачилга нь зөвхөн засаглалын гурван чухал платформын зууны өөрчлөлтүүдийн  түүхэн байр суурийг тодорхойлоод  зогсохгүй цар тахлын дараах эрэн үед  олон улсын дэг журмыг бий болгоход чиглэл заажээ. 

Цар тахлын нөхцөл байдал дор дэлхийн эдийн засгийн засаглал маш чухал эргэлтийн үед шилжин орно.  Их хорийн бүлгийн удирдагчдын уулзалтад Ши Жиньпин дарга энэ талаар тодорхой танилцуулж хэлсэн юм. “дөрвийг баримтлахыг” цаашид онцлон тэмдэглэхээс эхлээд олон талт худалдааны системийг тууштай хамгаалах, дижитал салбар дахь засаглалд илүү анхаарал хандуулах зэрэг цуврал санаачилга нь Ши Жиньпин даргын  дэлхийн эдийн засгийн засаглал гэдэг үзэл баримтлалтай нийцсэн төдийгүй нөхцөл байдлын хөгжил, цаг үетэй хамт урагшилж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн засаглал илүү шударга  рүү явж орох нь зайлшгүй.