Иранд халдвараар оношлогдсон өвчтөний тоо 900 мянгад хүрэв
2020-11-27 10:57:46  

Ираны Эрүүл мэндийн яам 26-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Иранд өнгөрсөн 24 цагийн дотор шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол 13961-д хүрч, халдвар гарснаас хойш өдөрт хамгийн их нэмэгдсэнд тооцогдож, нийт халдвар авсан хүний тоо 908346-нд хүрчээ.

Иранд халдвараар оношлогдсон өвчтөний тоо 900 мянгад хүрэв

Тоо баримтаас үзвэл, Иранд өнгөрсөн 24 цагийн дотор 482 өвчтөн нас барж, нийт нас баралт 46689-д хүрч, 7669 өвчтөн эдгэрч, нийт эдгэрсэн өвчтөний тоо 633275-д хүрчээ. Халдвар авсан 228382 өвчтөнүүдээс 5849 өвчтөн эрчимтэй эмчилгээ хийлгэж байна. Мөн өдөр шинээр нэмэгдсэн өвчтөнүүдийн 2439 нь эмнэлэгт хандан эмчлүүлж байна.

Ираны Эрүүл мэндийн яамны орлогч сайд Ираж Харирчи мөн өдөр хэлэхдээ, хамгийн эрт хориг арга хэмжээ авсан өндөр эрсдэлтэй 89 хотын 69 хот эрсдлийн түвшнээ бууруулсан байна. Халдвараас урьдчилан сэргийлэх арга туршлага нь бидэнд халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авч, иргэд дэмжиж ажиллах юм бол халдварыг тогтоон барьж чадна гэдгийг харуулж байна гэжээ.

Ираны халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний командлалын газар 11-р сарын 22-нд илэрхийлэхдээ, Иранд улаан өнгийн өндөр эрсдэлтэй 160 хот, улбар шар өнгийн эрсдэлтэй 208 хот, шар өнгийн эрсдэлтэй 80 хот халдвараас урьдчилан сэргийлэх хатуу хорио тогтоож, 53 сая иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалж байна гэжээ.