Орос дахин далавчит пуужин хөөргөв
2020-11-27 15:08:44  

"Циркон" Гиперсоник далавчит пуужинг дахин амжилттай туршин хөөрсөн бөгөөд эл пуужин 450 км ниссэний дараа Баренцын тэнгис дэх байг амжилттай оносон гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам 26-нд мэдэгджээ.

Мөн өдөр Оросын тэнгисийн цэргийн 22350 загварын "Маршал Горшков" нэртэй Фрегат цагаан Баренц тэнгисийн усан хилээс "Циркон" пуужинг шинэ зэвсэг турших зориулалтаар хөөргөжээ. Харин үүнээс өмнө аравдугаар сарын 6-нд мөн "Маршал Горшков" Фрегат тус пуужинг амжилттай туршин хөөргөж байсан юм.