Ши Жиньпин Хятад-АСЕАН-ы яармагийн нээлт дээр үг хэлэв
2020-11-27 10:52:21  

Ши Жиньпин Хятад-АСЕАН-ы яармагийн нээлт дээр үг хэлэв

27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-АСЕАН-ы 17-р яармаг болон Хятад-АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээлт дээр үг хэлжээ.

Ши Жиньпин онцлохдоо: АСЕАН-ы орнуудтай 21-р зууны тэнгисийн торгоны замыг хамтдаа байгуулж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам нягт хамтын цогцыг байгуулах талаар миний бие 2013 онд дурдаж байсан юм. 7 жилийн турш Хятад-АСЕАН-ы харилцаа нэгэнт Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг урагшлуулах бодит гэрч болсон байна. Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй цар тахлыг даван туулахын тулд хоёр тал байнга харилцан туслалцаж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж ирлээ. Өнөө дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй томоохон өөрчлөлт нүүрлэж, олон орны ард түмний хувь заяа өнөөдрийнх шиг ийм нягт холболдож байгаагүй юм. Хятадын тал хөрш орнуудын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлд АСЕАН-ыг тавьж, мөн “бүс ба зам”-ыг хамтдаа чансаатай байгуулах чухал бүсээр үздэг юм, АСЕАН-тай олон салбарын хамтын ажиллагаагаа ахиулж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн сайн сайхан байдлыг хамгаалж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам нягт хамтын цогц байгуулахад бэлэн байна гэжээ.