Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны тухай судлан ярилцжээ
2020-11-27 15:34:31  

“Ирээдүйг цэнэглэх нээлттэй инновац” уриан дор Хятад- АСЕАН-ы технологийн шинэчлэл ба шилжүүлэх хамтын ажиллагааны 8-р чуулган 26-нд Хятадын Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Наньнин хотод нээгдэж, Хятад болон АСЕАН-ы орнуудын засгийн газрын албан тушаалтан, аж ахуйн нэгж, их дээд сургууль, судалгааны байгууллагын төлөөлөгч нарын зэрэг 200 орчим хүн оролцож, Хятад болон АСЕАН-ы орнуудын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, инновацыг саадгүй шилжүүлж нэвтрүүлэх зэрэг сэдвээр гүнзгий судлан ярилцжээ.

Хятадын Шинжлэх ухаан технологийн яамны сайд Ван Жиган, уламжлалт ажил төрлийн салбарыг өөрчилж шинэчлэх, шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн салбар болон дижитал эдийн засагт хүч сэлбэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг талаар Хятад, АСЕАН нь маш олон нийтлэг эрэлт хүсэл, нөөц боломжтой юм. Тиймээс технологи, инновацын салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хамтаар сайн сайхан ирээдүйг цогцлохыг хүсэж байна гэжээ.