Хятадын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны XII хэлэлцүүлэг болов
2020-11-27 18:28:50  

Хятадын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны XII хэлэлцүүлэг болов

Хятадын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны XII хэлэлцүүлэг 11-р сарын 25-нд Бээжинд болж, дэлхийн 85 орноос Хятадад суугаа элчин төлөөлөгчийн газрын дипломатч, олон улсын байгууллагын төлөөлөгч цар тахлын дараах хөгжлийн шинэ төлөвийн тухай авч хэлэлцжээ.

Мөн өдөр зохиогдсон Хятад-Европын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум дээр Хятад улстай худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа Европын олон орноос Хятадад суугаа дипломатч нар илэрхийлжээ. Их Британиас Хятад улсаа элчин сайдын яамны худалдааны консулын орлогч Том Дюк, “Өдгөө Их Британийг оролцуулсан Европын их олон орны Хятад улс хоорондын худалдаа тасралтгүй сэргэж, зарим нь нэгэнт цар тахлын өмнөх түвшинд эргэж очсон байна. Бид Хятад улстай маш эрчтэй түншийн харилцаа тогтоохыг хүсэж байна. Улс орнууд Их Британид хөрөнгө оруулж, нааштай, эерэг өрсөлдөөнөөр дэлхийн нийтлэг хөгжлийг ахиулах ёстой” гэжээ.

Францаас Хятадад суугаа элчин сайдын яамны хөрөнгө оруулалтын ажил хариуцсан консул Аделин Дохин өөрийн орныхоо хөрөнгө оруулалтын давуу нөхцөл, эдийн засгийн өрсөлдөх хүчнээ дээшлүүлэхийн төлөө хүчин чармайлт зэргийг танилцуулж хэлэхдээ, “өнгөрсөн 15 жилд Франц улс Хятад улсын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татсан. Ирээдүйд Хятадын улам олон аж ахуйн нэгж Францад хөрөнгө оруулахыг хүсэж байна” гэжээ.