III үеийн технологийг ашигласан анхны реакторыг үндэсний цахилгаан дамжуулах сүлжээнд холбов
2020-11-27 15:42:04  

III үеийн технологийг ашигласан анхны реакторыг үндэсний цахилгаан дамжуулах сүлжээнд холбов

11-р сарын 27-нд Хятад улсын бие даан судлан бүтээсэн III үеийн цөмийн цахилгааны “Хуалүн-1” технологийг ашигласан анхны реактор болох Хятадын Цөмийн цахилгааны группийн Фүчингийн цөмийн цахилгаан станцыг үндэсний цахилгаан дамжуулах сүлжээнд амжилттай холбожээ.

III үеийн технологийг ашигласан анхны реакторыг үндэсний цахилгаан дамжуулах сүлжээнд холбов

Хятадын Цөмийн цахилгааны группийн Фүчингийн цөмийн цахилгаан станцын ерөнхий захирал Жао Хао танилцуулахдаа, мэргэжлийн нотолгоо, шалгалтаар дамжин эл реакторын технологийн үзүүлэлтүүд нь бүгд шаардлага хангасан нь дараа дараагийн реакторыг бизнесийн зориулалтад ажиллуулахад нааштай үндэс суурийг тавьсан байна. “Хуалүн-1” технологийг ашигласан цөмийн реакторыг дамжуулах сүлжээнд холбосноор Хятад улсын цөмийн цахилгааны салбарын өрсөлдөх хүчин чадавхыг ихээр дээшлүүлэх бөгөөд эрчим хүчний бүтцийг сайжруулах, бохирдол багатай ногоон эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд бүгд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

III үеийн технологийг ашигласан анхны реакторыг үндэсний цахилгаан дамжуулах сүлжээнд холбов

“Хуалүн-1” бол Хятад улсын бүрмөсөн бие даан судлан бүтээсэн III үеийн цөмийн цахилгааны технологи байж, зураг төсөл, дизайны хувьд 60 жилийн ашиглаж болохоор төлөвлөсөн байдаг.