Оны эхний 10 сард аж үйлдвэрийн салбарын ашиг орлого сэргэв
2020-11-27 19:03:45  

Хятадын Статистикийн үндэсний газрын 11-р сарын 27-нд нийтэлсэн тоо баримтаас харахад, 2020 оны эхний 10 сард үндэсний хэмжээнд жилийн ашиг орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 хувиар нэмэгдэн, эерэг өсөлттэй гарчээ. Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар, аж үйлдвэрийн ашиг орлогын өсөлт сэргэх хандлага цаашдаа тогтвортой үргэлжлэх юм байна.

Тоо баримтын дагуу, 1-ээс 10-р саруудад Хятад улсын жилийн ашиг орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн ашиг орлого 5 их наяд 12 тэрбум 420 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 хувиар өссөн бол оны эхний 9 сард 2.4 хувиар буурч байсан юм.