Хүмүүсийг тэвчээртэй, сонор сэрэмжтэй байхыг уриалав
2020-11-27 15:01:09  

ХТРТ-ын мэдээ, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Холбооны парламентад үг хэлэхдээ, Холбооны болон мужийн засаг захиргаа одоогийн хэрэгжүүлж буй хориглолтын захирамжийг сунгаж бэхжүүлэх шийдвэрийг дэмжиж байна гэжээ. Вакцины судалгаа, шинжилгээний ажлын талаар сайн мэдээ сонсогдсоор байгаа ч олон нийт тэвчээртэй, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг тэрээр мөн онцоллоо.

Германы канцлер Меркель 26-ны өдөр Холбооны парламент дээр илэн далангүй хэлэхдээ, 11-р сарын 2-нд хэрэгжүүлсэн хориглолтын тушаалын "зөөлөн хувилбар" нь Германы тахлын байдалд санасны дагуу эргэлт авчирсангүй. Улсын эрүүл мэндийн систем нуран унахаас урьдчилан сэргийлэхийн тулд засгийн газар одоогийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах арга хэмжээг улам эрчимжүүлэх хэрэгтэй байна гэжээ.