Гангийн хэрэглээ нэмэгджээ
2020-11-27 15:32:37  

Хятадын улс ардын эдийн засгийн хурдацтай сэргэлт нь ганийн эрэлт хэрэгцээг тэлж, мөн цар тахлын хугацаанд улс орноос татвар, хураамжийг багасгах иж бүрэн бодлого хэрэгжүүлсний улмаар энэ онд Хятадын гангийн салбарын эрхлэлт төсөөлж байснаас сайн байгаа боловч ч ирээдүйд тулгарах тогтворгүй байдал, тодорхойгүй хүчин зүйл мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа тул үйлдвэрлэл болон хангамжийн хувьд харьцангуй болгоомжтой байх ёстой гэж Хятадын Гангийн холбооны дэд ерөнхийлөгч Лүө Тежюнь саяхан болсон 2021 оны нүүрс-ган-коксын дунд, урт хугацааны хэлэлцээрийн тухай хэлэлцүүлгийн үеэр хэлжээ.

Эх сурвалжийн дагуу, оны эхний 10 сард үндэсний хэмжээнд боловсруулаагүй түүхий гангийн үйлдвэрлэл 874 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5.5% -иар өссөн үзүүлэлт бол, Ширэмний үйлдвэрлэл 742 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 4.3% -иар өсжээ.

Эрэлт хэрэгцээ эрчтэй нэмэгдсэн нь гангийн үйлдвэрлэлийг хурдтай өсөлтөд хүргэж, импортыг ихээр нэмэгдүүлжээ. Оны эхний 10 сард Хятадын гангийн импорт өмнөх оны мөн үеэс 74% -иар нэмэгдсэн аж.