Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам нягт хамтын цогц байгуулахыг онцолжээ
2020-11-27 23:08:45  

27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-АСЕАН-ы 17-р яармаг болон Хятад-АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээлт дээр цахимаар үг хэлж,   Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам  нягт хамтын цогц байгуулахыг онцолж, дөрвөн зүйлийг  санал болгожээ. 

Ши Жиньпин дарга 2013 онд   Хятад-АСЕАН-ы хувь заяаны хамтын цогц байгуулахыг дурдсанаас хойш, хоёр талын хамтын ажиллагааны түлхүүр үг болсон байна. Ялангуяа энэ онд  Хятад-АСЕАН-ы цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхийн зэрэгцээ эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулсан билээ. 

Өнөөгийн нөхцөл байдал дор Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам  нягт хамтын цогц хэрхэн байгуулах талаар Ши Жиньпин дарга дөрвөн зүйлийг санал болгосон байна. Үүнд нэгт, стратегийн харилцан итгэлцэл, хөгжлийн төлөвлөгөөг гүнзгийрүүлэн бэхжүүлнэ. Хоёрт, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн эдийн засгийг хурдтай сэргэнэ. Гуравт, технологийн шинэчлэлийг сайжруулж, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Дөрөвт, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлж, олон нийтийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлнэ зэрэг болно. 

Тэдгээрийн дотроос дижитал эдийн засгийн талаарх санаачлахыг анхааралтай авч  үзэж байна. Энэ он бол Хятад-АСЕАН-ны дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны жил юм. Уг яармаг нь “бүс ба зам”ыг хамтдаа байгуулж, дижитал эдийн засгийг хамтдаа хөгжүүлье сэдвийн хүрээнд зохиогдож байна. АСЕАН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Линь  Юйхүй, 2025 он гэхэд АСЕАН-ны дижитал эдийн засаг 2015 оны ДНБ-ний 1.3 хувийг эзэлж байснаас 8.5 хувь болон өснө гэж  тооцоолжээ. Хятад улс дижитал дэд бүтцийг хөгжүүлэхэд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд бүс нутагт дижитал эдийн засгийн хөгжлийг ахиулахад АСЕАН-ны сайн түнш гэж тэрээр хэлж байлаа. 
Мэдээж,  эдийн засгийн хөгжлийн урьдчил нөхцөл бол цар тахлыг үр дүнтэй тогтоон барих  явдал юм. Вакциныг ашиглалтад оруулсны дараа Хятад улс АСЕАН-ы орнуудын хэрэгцээ шаардлагыг бүрэн бодолцож, мөн АСЕАН-ы цар тахлын эсрэг санд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Хятадын талын эдгээр багц арга хэмжээнүүд нь  Хятад, АСЕАН-ы цар тахлын эсрэг хамтын ажиллагааны түвшнийг  дээшлүүлээд зогсохгүй хоёр талын худалдааны хамтын ажиллагааг ахиулахад хүчтэй баталгаа хангасан байна. 

Энэ онд  Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүс байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" -т мөн саяхан гарын үсэг зурсан юм. Эдгээр нь Хятад, АСЕАН-ны хоорондох хамтын ажиллагаанд  таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.