Тэнгисийн гүнд шумбагч онгоц усны мандалд гарав
2020-11-28 16:03:35  

“Фэнь Дөү Жэ” буюу “тэмцэгч” нэрэмжит тэнгисийн гүнд жолоочтой шумбагч онгоц  11-р сарын 10-ны 8 цаг 12 минутад 10909 гүн далайд шумбасан бөгөөд 28-ны өдөр эргэн буцлаа. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин мэндчилгээ илгээн баяр хүргэж, гүн далайд шумбагчийг судлан бүтээж, далайн ёроолд шинжлэх ухааны судалгаа хийхийн төлөө зүтгэсэн эрдэмтэн судлаачдад баяр талархлаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин мэндчилгээндээ: Тус шумбагчийг судлан бүтээж, далайд амжилттай туршин ажиллуулсан нь Хятад улс гүн далайд шинжлэх ухааны тандалт судалгаа хийх чадвартай болсны бэлэг тэмдэг болсон бөгөөд далай тэнгисийн дэвшилтэт техникийн салбар дахь Хятад улсын ерөнхий хүчийг харуулсан юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, гүн далайд ажиллах тоног төхөөрөмжийн  судалгааны салбарт зүтгэж байгаа бүх эрдэмтэн судлаачид тус салбарын хөгжилд улам илүү хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.