Хятад АСЕАН-ы яармагийн нийт хөрөнгө оруулалт 260 тэрбумаас давжээ
2020-11-28 11:27:28  

Синьхуа агентлагийн мэдээ, Хятад АСЕАН-ы 17-р яармагийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 27-нд Гуаншигийн Наньнин хотод болж, талууд гадаад дотоодын 86 төсөлд гарын үсэг зурж, нийт хөрөнгө оруулалт нь 263 тэрбум 870 сая юаньд хүрч, өмнөх жилээсээ 43.6% нэмэгдэж, урьд урьдын Хятад АСЕАН-ы яармагуудаас хамгийн их өсөлттэй болжээ.

Хятад АСЕАН-ы яармагийг залгаагаар зохион байгуулсан 17 жилийн турш гадаад дотоодын улам олон аж ахуйн нэгжүүд энэхүү өндөр зиндааны нээлттэй тавцангаас бизнесийн боломж хайж, дотоодынхоо болон АСЕАН-аар гол болгосон бүс ба зам дагуу орнуудын зах зээлийг тасралтгүй өргөжүүлэн тэлсээр ирсэн юм. Танилцуулсныг үзвэл, энэ удаагийн яармагт тохиролцсон 10 тэрбум юаниас давсан дотоодын төсөл 4 байж, гэрээ тохиролцсон төслийн дундаж хөрөнгө оруулалт нь 3 тэрбум юаниас давж, том төсөл нь цар хүрээ болон чанарын талаар өнгөрсний яармагуудаас ихээр давж, үр нөлөө нь анхаарлын төвд орж байна.

Үүнээс гадна энэ удаагийн гарын үсэг зурсан том төсөлд их өгөгдөл, эрүүл мэнд, ложистик, шинэ эрчим хүч, шинэ аж үйлдвэр, шинэ материал зэрэг салбарынх нь 85.3%-ыг эзэлж, янз бүрийн эх баялгийн хүчин зүйлс гол аж үйлдвэрүүдэд төвлөрч байна. \Баатар орчуулав\