Төвөдийн Начү хот нийт 137 мянган хүний ядуурлаас гаргажээ
2020-11-28 15:59:18  

Синьхуа агентлагийн мэдээ, сурвалжлагч 27-нд ТӨЗО-ны Начү хотын ядуугаар гаргасан үр дүнгээ бататган бэхжүүлсэн тухай хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, ядуурлаас ангижруулах хүндрэлтэй асуудлыг шийдэх төлөвлөгөө хэрэгжсэн 5 жилийн турш Начү хот нийт 31 мянга 907 өрх буюу 137 мянга гаруй хүнийг ядуурлаас гаргаж, 11 сянь бүхнээрээ ядуугаас гарч, туйлын ядуу байдлыг арилгасан түүхт амжилт тогтоожээ.

Төвөдийн Начү хот далайн түвшнээс дээш дунджаар 4500 метрт байдаг бөгөөд агаар сийрэг, цаг уурын нөхцөл тааруухан тул ядуурлаас ангижруулах ажилд маш их хүндрэл учирч, Төвөдийн ядуугаас гаргах гол бүс нутаг байсан юм. Үүнд Начү хотын үндэстнүүдийн боловсон хүчин олон түмэн хатуужилтай хичээн ажиллаж, аж үйлдвэрийг бүх талаар хөгжүүлж, тариачин малчдыг  үйлдвэрт ажиллуулж, дэд бүтцийг сайжруулах зэрэг аргаар ядуурлыг арилгаж, Төвөдийн умард нутгийн олон зуун жилийн ядуу хоцрогдонгуй байдлыг өөрчилжээ.

Танилцуулсныг үзвэл, таван жилийн турш Начү хот ядуурлаас гаргах 431 аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж, 309 мянган тариачин малчдын ундны усны аюулгүй байдлыг зохицуулж, бүх нутгийг асфальт замаар холбож, 4G сүлжээг 1164 тосгонд нэвтрүүлж, 425 мянган хүнийг цахилгаан сүлжээнд хамруулжээ.