11-р сарын 27-ны үдээс өмнө Ши Жиньпин дарга Хятад АСЕАН-ы 17-р үзэсгэлэн яармаг болон Хятад-АСЕАН-ы бизнес хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд үг хэлэв.
Энэ удаагийн арга хэмжээ дээд зэрэглэлд шинэ хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Нээлтийн ёслолд Ши Жиньпин хэлэхдээ, Хятад АСЕАН-ы үзэсгэлэн яармаг болон Хятад-АСЕАН-ы бизнес хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн интеграцын ажил хэрэгч индэр юм гэжээ.
Хятад АСЕАН-ы 17-р үзэсгэлэн яармаг “Бүс ба замыг хамтран байгуулж, дижитал эдийн засгийг хамтаар хөгжүүлье” уриан дор болсон бөгөөд Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ: Стратегийн итгэлцлээ нэмэгдүүлж, хөгжлийн хөтөлбөрөө гүнзгий уялдуулах, шинжлэх ухаан инновацын түвшнийг дээшлүүлж, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэх мэтийн 4 талт санал дэвшүүлжээ.
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтран, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын чөлөөт худалдааны гэрээг сайтар хэрэгжүүлэх бөгөөд Хятад улс “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээ”-г байгуулахыг сайшааж, аль болох хурдан хүчинтэй болохыг хүсэж байна гэжээ.