Дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийн 2-р форум боллоо
2020-11-28 16:17:18  

Синьхуа агентлагийн мэдээ, Дэлхийн эмэгтэйчүүдийн 2-р форум буюу Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган нээгдсэний 25 жилийн ойн эрдэм шинжилгээний симпозиум энэ сарын 27-28-нд Бээжинд боллоо. Засгийн газрын салбарууд, олон улсын байгууллага, их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл нэгэн танхимд хуран цугларч, ирээдүйд жендерийн эрх тэгш байдлыг түргэтгэж, дэлхийн эмэгтэйчүүдийн ажил үйлсийг хөгжүүлэх тухай судлан ярилцлаа.

Хуралд төлөөлөгчид Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы зарласан тунхаглалын талаар гүнзгий судлан ярилцаж, Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганаас нааших 25 жилийн турш Хятад улс дэлхийн олон орны жендерийн эрх тэгш байдлыг ахиулах болон эмэгтэйчүүдийн хөгжлийг ахиулах талаар олсон идэвхтэй ололт амжилтыг эргэн үзжээ.

Үүнээс гадна энэ форумд бас 4 салбар форум зохион байгуулж, ядуурлаас гаргах болон эмэгтэйчүүдийн тогтвортой хөгжил, нийгмийн засаглал дахь эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.