Ираны физикч халдлагад өртөж нас барав
2020-11-28 15:30:23  

Синьхуа агентлагийн мэдээ, Ираны батлан хамгаалах яам 27-нд тэмдэглэхдээ, Ираны цөмийн  физикч Монсен Факхри Задех мөн өдөр нийслэл Тегераны ойролцоо зэвсэгт террорист этгээдийн халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авалгүй нас баржээ.

Ираны батлан хамгаалах яам тэмдэглэхдээ, Факхри Задех халдлагын үеэр хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн боловч эмчилгээ авалгүй нас барсан гэжээ.

Ираны хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Факхри Задех бол Ираны батлан хамгаалах яамны цөмийн хөтөлбөрийн хариуцлагатан юм. Мөн өдрийн үдээс хойш Тегеранаас зүүн тийш 60 км-ын зайтай орших Абсард тосгонд халдлагад өртжээ. Уг хэргийг нүдээрээ харсан хүний хэлснээр, Факхри Задехын суусан авто машин мөн өдөр тус тосгоны гол замаар явж байгаад дэлбэрч дараа нь буудлагад өртөж, олон хүн эндэж бэртлээ гэжээ.

Ираны гадаад хэргийн сайд Зариф мөн өдөр нийгмийн сүлжээнд мэдэгдэл хийж, уг террорист хэргийг зэмлэн буруушааж, олон улсын хамтын нийгэмлэг энэ мэтийн гэмт хэргийг хамтаар эсэргүүцэх ёстой гэжээ.