Америкийн хувийн ашиг хөөцөлдсөн улс төрчид арга аашаа алдаж байна
2021-01-06 23:30:43  

“АНУ-ын Өвчин хэжгээс урьдчилан сэргийлэх төв халдварын тухай мэдээллийг зориудаар хэтрүүлж байна” хэмээн тус орны удирдагчид сүүлийн өдөр зэмлэн буруутгасантай холбогдуулан Америкийн анагаах ухааны нэрт мэргэжилтэн Энтони Фаучи “ тэдгээр нас барагсдын тухай тоо баримт үнэн бодитой зүйл. Хэрэв итгэхгүй бол эмнэлэгт очиж үз, эмнэлгийн ажилтнууд чухам юу хийж байгааг хар” гэж ууртай хэлсэн бөгөөд огцом нэмэгдсээр байгаа халдварын тохиолдол болон нас баралтын өмнө зугтах арга зам хайх боломжгүй гэдгийг сануулжээ. 

21 сая гаруй хүн халдвар авсан нь оношлогдож, улмаар 350 гаруй мянган хүн нас бараад байна. Лос Анжелес хотод зургаан секунд тутамд нэг хүн Ковид-19 цар тахлын халдвар авсан нь оношлогдож байна. Иймэрхүү аймшигтай тоо баримтууд нь КОВИД-19-ийн халдвар АНУ-д хяналтаас гарсан гэдгийг харуулж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын зарим улс төрчид нүдээ аньж, хуурамч мэдээлэл тараан, үүрэг хариуцлагаа бусдад түлхэн, яахаа олохгүй сандарч байна. АНУ-ын олон нийтийн эрүүл мэндийн албаны захирал Жером Адамс “цар тахлын үеэр хамгийн хэцүү нэг зүйл бол улс төрийн салбар иргэд түмэнд эрүүл мэндийн талаарх зөв оновчтой мэдээлэл өгсөнгүй явдал байсан юм” гэжээ.  

Үнэндээ, өнгөрсөн арван сарын хугацааг эргэн харахад зөв оновчтой мэдээлэл нь АНУ-ын халдварын эсрэг тэмцэл дэх ховор зүйл байсан нь үнэн. Халдварыг "ханиад томуу" гэж нэрлэхээс авахуулаад "ариутгагч бодисыг шууд тариа болгон хэрэглэх нь коронавирусыг устгаж чадна" гэх зэрэг маш ташаа буруу ойлголтыг түгээх хүртэл, бүр цаашлаад халдвар дэгдэлт нь улс төрийн "шинэ ов мэх" гэж мэдэгдэх хүртэл Америкийн улс төрчид хувийн ашиг сонирхлынхоо төлөө шинжлэх ухааны үндэслэлгүй элдэв үг яриаг олон удаагаа тарааж, ард түмнээ маш хүнд ноцтой төөрөгдөлд оруулсан. Үүний улмаас ариутгалын бодис ууж нас барсан хүн ч бий. “Вашингтон Пост” сонин: “буруу мэдээллийн улмаас анагаах ухааны дэвшилтэт технологитой АНУ яагаад Ковид-19 цар тахлаар нас баралтын түвшин хамгийн өндөр орны нэг болсон” хэмээн тэмдэглэжээ.  

Урт хугацааны турш хуурмаг мэдээлэл тараан, хоёр намын өрсөлдөөн нь тахлыг улс төржүүлэхэд хүргэснээр Америкийн ард түмэн цар тахлын тухай маш хүнд ноцтой төөрөгдөж, халдвараас урьдчилан сэргийлэх засгийн газрынхаа арга хэмжээнд итгэл алдсан юм. Энэ нь мөн ч тодорхой хэмжээндээ АНУ-д хоёр төрлийн вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн боловч олон тооны хүмүүс вакцин хийлгэхээс татгалзсаны учир шалтгаан болох юм. 

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар, Нью Йорк хотод онцгой байдлын ажилтнуудын тал гаруй нь вакцин тариулах эсэхэд эргэлзэж байна. Огайо мужийн асрамжийн газрын ажилчдын 60 хувь нь вакцин тариулахаас татгалзаж байгаа бөгөөд бүр эм зүйч нар санаатайгаар вакцины устгаж байна. Эмнэлгийн ажилтнууд хүртэл ийм үйлдэл хийж байхад энгийн хүмүүс яах вэ? Кайзерын гэр бүлийн сангийн саяхан хийсэн судалгаагаар, судалгаанд хамрагдсан нийт оролцогсдын 27 хувь нь коронавирусын вакцин тарих эсэхэд эргэлзээтэй байгаа юм уу бүрмөсөн тариулахгүйгээр шийдсэн гэдгээ илэрхийлжээ. Лос Анжелес Таймс сонин “Холбооны засгийн газрын хийсэн үйлдлүүдтэй холбон бодох юм бол энэ үр дүнг гайхаад байх хэрэг алга” гэжээ.

Хяналтаас хальсан тахлын өмнө Америкийн улс төрчид гэмших байтугай, бүүр худал хуурмаг үг ярьж, бусдыг буруутгасаар байгаа нь улс төрийн хувийн ашиг сонирхол нь оргилдоо хүрснийг харуулж байна. 

Хэдийгээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөд 20 хүрэхгүй хоног үлдээд байгаа ч Цагаан ордны улс төрчид эцсийн мөчид “дэлчлэх”-ээ мартахгүй хичээсээр байна. Ийм нөхцөл байдалд тахлын байдлыг хөнгөвчилж, улс төрийн ололт амжилт гэгчийг сурталчлахыг ихэд чухалчилж байна. Шинэ оны эхний өдөр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео твиттертээ, "өнөөгийн Америк өнгөрсөн дөрвөн жилийн өмнөхөөс хамаагүй аюулгүй болсон" гэж жиргэв. Тэгвэл яг тэр долоо хоногт л гэхэд АНУ-д 33 секунд тутамд нэг хүн коронавирусын халдвараар нас барсаар байв. Энэ нь Америкийн улс төрчдийн нүдэнд "илүү аюулгүй харагдсан үү ?” Ийм болхи худал зүйл өөрсдийгөө л хуурч чадах байх. 

Хамгийн өрөвдөлтэй нь тэдгээр улс төрчдийн аль хол ардаа орхисон ард түмэн нь байгаа юм. Вашингтоны Анагаах ухааны их сургуулийн Эрүүл мэндийн зөвлөмж, үнэлгээний хүрээлэнгийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр, тус оронд ирэх нэг сарын хугацаанд 11.5 мянга орчим хүн КОВИД-19-ийн халдварын улмаас нас барах эрсдэлтэй. Энэ нь Америкийн ард түмний хувьд хамгийн гунигтай цаг мөч биш гэж үү?

Вашингтоны дээрэлхүү, биеэ тоосон улс төрчид хувийн эрх ашгийнхаа төлөө, эгэл бор иргэд түмнээ ийнхүү зовоож байна. Хүний эрхийг уландаа гишгэж, нийгмээ хагалан талцуулан, тогтолцоогоо дампуурах дөхсөн Америк өөрийгөө бас "чөлөөт ертөнцийн гэрэлт цамхаг" гэж нэрлэж чадах уу? \Ренчинсоо\