АНУ хариуцлагаа хүлээх ёстой
2021-01-13 22:39:17  

АНУ-ын одоогийн засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буй энэ мөчид тус улсын зарим улс төрчид Шиньжянтай холбоотой цуурхлаа дахиад л зохиож эхэлсэн төдийгүй “Үндэстнийг нь устгах гэж байна” хэмээх аймшигтай ташаа мэдээ цацаж, “Хятадын засгийн газар хариуцлага хүлээх ёстой" хэмээн гутаан доромжилж байна.

Хүн амын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2010-2018 онд Шиньжяны уйгар үндэстэн 10 сая 170 мянган хүн байснаасаа 12 сая 720 мянгад хүрч, 25.04%-ар нэмэгдсэн юм. Энэ нэмэгдлийн хурд нь Шиньжяний нийт хүн амын өсөлтийн хурдаас илүү байгаа бөгөөд хятад үндэстний мөн хугацаан дахь хүн амын өсөлтийн хурдаас 2% илүү үзүүлэлт юм. Хятадын засгийн газрын Шиньжянд хэрэгжүүлж буй идэвхтэй үр ашигтай бодлогын ачаар ийм дүнд хүрсэн юм.

Хүний эрхийн салбарт олон асуудал оршиж буй Америкт харин арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа жинхэнэ оршиж байгаа юм. Түүхээс авч үзэхэд холбогдох бодлогынх нь уршгаар индианчууд 1492 онд 5 сая байснаасаа 20-р зууны эхээр эрс буураад 250 мянга л болсон юм. Одоогийн байдлаар Африк удамтай Америкчуудын Ковид-19-ийн халдвар авсан болон нас барсан тохиолдол нь цагаан арьстны 5 дахин, Латин Америк удамтай иргэд нь цагаан арьстны 4 дахин болж байгаа юм. Ноднингийн 6-р сард Африк удамтай эрэгтэй Флойдын хоолойг цагаан арьстан цагдаа өвдгөөрөө дарж алсан хэрэг Америк даяар эсэргүүцлийн үйл ажиллагааг үүсгэсэн юм. Америк цөөнх үндэстэн ястныг урт хугацааны турш системийн чанартай ялгаварлан гадуурхсаар ирснийг үүнээс олж харж болох юм.

Үүгээр ч зогсохгүй лалын шашинтай орнуудтай “найрсаг харилцаатай” хэмээн байнга ярьдаг Америкийн улс төрчид сүүлийн жилүүдэд харин терроризмыг эсэргүүцэх нэрээр Ирак, Сири, Ливи, Афганистан гэх мэтийн лалын шашинтай орнуудад дайн дэгдээж, гэмгүй номхон иргэдийн амийг үй олноор хороосон юм. Шиньжяний уйгар үндэстний иргэдийн ашиг сонирхлыг “халамжилж” байгаа гэж ярьдаг Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео лалын шашинтай орнуудыг бүр ч ялгаварлан гадуурхаж, тэдэнд сөрөг хандлагатай байдаг юм. Шиньжяны уйгар үндэстний ард иргэдийн ашиг сонирхлыг тэр хэрхэн жинхэнээсээ халамжилж чадах нь вэИндианчуудын гунигт түүхийг олж хардаггүй Америкийн улс төрчид Шиньжяны уйгар үндэстний ард иргэдэд “анхаарлаа хандуулж” байгаа дүр гаргах нь үнэхээр хуурамч башир биш үү