Ши Жиньпин “Хятадын төсөл”-ийг дэвшүүлэв
2021-01-14 21:07:06  

Бүх дэлхийн олон талт гадаад харилцааны хамгийн чухал төвүүдийн нэг болсны хувьд, олон улсын индэр дээрх мартагдамгүй “Хятадын цаг мөчүүд”-тэй Женев хот хамт байсан юм. Дөрвөн жилийн өмнөх 1-р сард, Ши Жиньпин дарга НҮБ-ын Женев дэх төв байраар айлчилснаар, шинэ зуун гарснаас хойш НҮБ-ын төв байраар айлчилсан Хятадын анхны дээд удирдагч болсон юм. Энэ хугацаанд болсон нэгэн удаагийн яриа илтгэлийн явцад, тэрээр “хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц” хэмээх шинэ цаг эриний Хятадын гадаад харилцааны гол ойлголтын талаар системтэй өгүүлж, бүх дэлхийд тулгараад байгаа том чухал өрсөлдөөн сорилтыг хэрхэн даван туулах талаарх Хятад улсын төслийг дэвшүүлж, гадаадынханы анхаарлыг маш их татсан юм. Бүх дэлхийг хамарсан шинэ коронавирусийн уушгины халдвар жил гаруй үргэлжилсний дараа, Хятадын энэхүү төсөл бодит байдлыг нэвт олж харан, цаг эриний том нөхцөл байдлыг сайтар ойлгох талаар гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Ши Жиньпин дурдахдаа: одоо хүн төрөлхтөн их хөгжил их өөрчлөлтийн томоохон зохицуулалтын цаг үед оршиж, бас дуусашгүй өрсөлдөөн сорилт, эрсдэлүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа цаг эринд оршиж байна. Бүх дэлхийн чанартай том чухал өрсөлдөөн сорилтыг амжилттай даван туулахад, олон улсын хамтын нийгэмлэг түншийн харилцаа, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, соёл иргэншлийн харилцаа, экологийн бүтээн байгуулалт зэрэг талаар хичээн зүтгэж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамтаар бүтээн байгуулж, хамтдаа ялан хамтдаа хуваалцахыг биелүүлэх ёстой гэжээ. Ши Жиньпин санаачлахдаа: хэлцэл зөвшилцөлийг баримталж, үүрд энх тайван дэлхий ертөнцийг байгуулна. Хамтдаа байгуулан хамтдаа хуваалцахыг баримталж, эгэл жирийн, аюулгүй дэлхий ертөнц байгуулна. Хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэхийг баримталж, хамтаар хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг байгуулна. Харилцан суралцахыг баримталж, нээлттэй багтаамжтай дэлхий ертөнцийг байгуулна. Ногоон хөгжлийг баримталж, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулна гэжээ.