Цар тахлын эх үндсийг шинжлэх ухааны судалгаагаар илрүүлэх ёстой
2021-01-14 16:41:44  

ГХЯ-ны албан сайтад мэдээлснээр, 1-р сарын 12-нд хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяний даргалсан ээлжит хэвлэлийн бага хуралд сурвалжлагч "Даваа гаригт Их Британийн Ерөнхий сайд Жонсон шинэ төрлийн коронавирус нь сарьсан багваахай эсвэл панголинаас гаралтай бөгөөд энэ нь панголины найрлагатай нунтаг тэжээл өгдөг гэж хүмүүс их итгэдгээс болсон гэж хэлжээ, тэрбээр цар тахлын шалтгааныг Хятадын уламжлалт анагаах ухаанд ногдуулж байх шиг байна,  энэ явдлыг ГХЯ хэрхэн үзэж байна вэ?" гэж асуужээ. 

Жао Лижянь хариулахдаа: Бид байр сууриа олон удаа илэрхийлсэн. Шинэ коронавирусийн эх үүсвэрийг илрүүлэх нь шинжлэх ухааны асуудал, нарийн судалгаа хийсний дараа шинжлэх ухааны дүгнэлтийг гаргах ёстой. Ямар ч үндэслэлгүйгээр таамаглах, эсвэл энэ асуудлаар шуугиан тарих нь олон улсын хамтын ажиллагаанд саад учруулах л хэрэг гэв.