Орос Туркийн удирдагчид Нагорно-Карабахын асуудлаар санал солилцов
2021-01-14 10:57:31  

Синьхуа агентлаг: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гаригт Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьж, Нагорно-Карабах бүс нутгийн байдал зэрэг асуудлаар санал солилцжээ.

Кремлийн ордны веб сайтын нийтэлсэн албан мэдэгдлээс үзэхэд, В.Путин Эрдоганд энэ сарын 11-нд Москвад хийсэн ОХУ, Азербайжан, Армены удирдагчдын хэлэлцээний үр бүтэмжийг танилцуулжээ. “Хоёр орныхоо харилцааг хэвийн болгох, хоёр тал хамтран ажиллаж энх тайван амьдралыг цогцлоон байгуулах, хоёр талт худалдаа эдийн засаг болон тээврийг сэргээхийг Азербайжан, Армен зөвшөөрсөн явдал бол гурван талт хэлэлцээний гол үр бүтэмж боллоо” гэж В.Путин хэлжээ. Эрдоган хэлсэн үгэндээ: Нагоро-Карабахын бүс нутгийн асуудлаыг зохицуулахад гаргасан Оросын талын хүчин чармайлтыг Туркийн тал дэмжиж байна, Оросын талтай цаашид ч хамтран үйл ажиллагаа явуулахад бэлэн байна гэжээ.

В.Путин, Эрдоган нар Орос, Турк хоёр орон Нагорно-Карабах бүс нутагт нэгдсэн төв байгуулан гал зогссон байдалд хяналт тавихын зарим асуудлыг ярилцаж, түүнчлэн хоёр талт худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, чухал салбаруудын хамтын ажиллагаа, “КОВИД-19” халдвартай тэмцэх ба хамтран вакцин үйлдвэрлэх зэрэг асуудлаар ч зөвшилцсөнийг уг албан мэдэгдэлд дурдсан байна.