Бүх дэлхийн ашиг сонирхлыг хохироосныг түүх хэзээд санаж явна
2021-01-20 19:38:48  

АНУ-ын засгийн  эрх мэдлээ шилжүүлэн өгөх хонхон дуу ойрдох тусам,  нэг хүн  цаг мөчтэй уралдан зөрчил мөргөлдөөн  үүсгэж, “хамаг эцсийн тэлчлэл  ” хийж байгаа. Энэ хүн бол даруй худлаа ярьж, мэхлэх, хулгайлахаараа бахардал болгодог АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео болно.

Өнгөрсөн арваадхан өдөрт, АНУ-ын албан тушаалтнуудын Тайваньтай харилцах хязгаарлалтыг цуцлахаас эхлээд Кубыг "терроризмыг дэмжигч  орон" гэсэн жагсаалтад  оруулснаас авахуулаад  Иранд тавьсан хатуу хориг арга хэмжээг улам нэмэгдүүлэх хүртэл Помпео нарийн нягт төлөвлөсөн ажлуудаа нэгд нэгээр хийжээ.  

Үүгээр ч зогсохгүй тэрээр олон нийтийн сүлжээг өөрийгөө сурталчлах  индэр болгож, гурван өдрийн дотор 60 гаруй жиргээ бичиж, өнгөрсөн хэдэн жилийн турших  Хятадын асуудлаарх "улс төрийн ололт амжилтаа " гэгчээ гайхуулан, Хятадын эрх баригч нам жич Хятадын төрөл бүрийн улс төрийн бодлого руу хар хортой дайралт явуулжээ.

Тэрээр эдгээр бүхнээ хэнд харуулыг хүсэж байгаа бол? АНУ-ын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд,  Помпео АНУ-ын дараагийн засгийн газрыг хязгаарлахыг  оролдож байна гэж үзэцгээсэн байна. "Нью Йорк Таймс" сонин, Помпео гүүр болгоныг  эвдэлчхээд шийдвэрлээд баршгүй олон асуудал үлдээсэн гэж төсөөлөн хэлсэн байна.

"Вашингтон Пост"сонин: Помпео дараагийн засгийн газарт саад тотгор учруулахын зэрэгцээ 2024 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх "улс төрийн өв"-өө хуримтлуулж  байна гэсэн байна. АНУ-ын нэгэн албаны хүн "Вашингтон Пост"сонинд ярилцлага өгөхдөө, Помпео эдгээрийг 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хөтөлбөр  болгон ашиглаж байна гэжээ.

Дэлхийн сүпэр их гүрний ахлах дипломат албатан  хувийн улс төрийн ашиг сонирхлоо улс үндэсний ашиг сонирхлоос ч дээгүүр тавихад түүний гаргасан гадаад бодлого нь дэлхий   нийтэд  асар их хор хөнөөл учруулах нь дамжиггүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд Помпео газар болгонд өшөө хорсол зангадаж, хагарал үүсгэж, Вашингтоны бусад улс төрийн хамсаатантайгаа хамтдаа  удаа дараалан олон улсын нийгэмлэгт улс төрийн инээдмийн жүжиг үзүүлснээр зогсохгүй Америкийн нэр хүндийг ч баллажээ. 

Түүний удирдлага дор АНУ-ын дипломат ажиллагаа ганц талт үзлээр туйлширч, гарч болох бүх бүлгүүдээс ухран гарч, гэрээ болгоныг  зөрчиж, олон улсын дэг журамд урь өмнө байгаагүй эвдлэг учруулсан байна. Тэрээр шинэ хүйтэн дайныг сэдэж, Хятад улсад руу нүд нүүргүй дайрч, хөгжлийг нь хориглохоор горьдож байна. Тэрээр бас Ираны цөмийн хэлэлцээрт эвдлэг хийсэн бөгөөд Ираны дээд  генералыг нууцаар хорлосон гэх нэрийг зүүсэн юм.  Мөн Европын орнуудыг ч айлган сүрдүүлж,  АНУ ба түүний холбоотнуудын харилцааг  мухардалд  оруулжээ. 

Помпео айлган сүрдүүлсэн, хориг тавьсан, худал яриагаар дүүрэн гадаад харилцаагаараа  Вашингтоны дээрэнгүй, хоёр нүүртэй  жинхэнэ үнэн дүрийг дэлхий нийтэд харуулж, АНУ-ын сурталчлаад байдаг “ардчилал”, “эрх чөлөө”, “хүний эрх”-ийн халхавч хөшгийг татан буулгасан юм.  Нью Йорк Таймс сонинд, Помпео АНУ-ын Төрийн департаментын олон зуун жилийн үйлчлэл, золиослолоор босгосон нэр хүндийг сүйртэл унагаасан гэж шүүмжлэв. Мөн Атлантын сар тутмын сонин ч, бид ялагдлаар дүүрсэн  улсад амьдарч байна гэж бичсэн байна.

Миний гавьяа зүтгэлийг  түүх гэрчлэнэ  гэж Помпео  их амлаж байсан. Харин гэхдээ, түүний хувийн ашиг сонирхлынхоо төлөө бүх дэлхийн ашиг сонирхлыг хохироосныг  түүх хэзээд санаж явах болно.