Америкийн шинэ засгийн газар Хятадтай ижил чиглэлээр замнахыг хүсэв
2021-01-20 21:59:49  

Эх сурвалжийн дагуу, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын хорооны "Энэтхэг-Номхон далайн бүсийн зохицуулагч" -д нэр дэвшсэн Кэмпбелл саяхан "Хятад, Америкийн харилцаа өнөөгийн байдлаар үргэлжлэх юм бол маш аймшигтай байдалд орно. Хоёр тал харилцан сөргөлдөхөө хойш тавьж, харилцаа холбооны зүй зохистой зам суваг, механизм ажиллуулж, харилцаагаа сайжруулахын тулд бие биедээ эерэг дохио дамжуулах хэрэгтэй" хэмээн онцолжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 20-нд хэлэхдээ, Хятад Америк хоорондоо санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч маш их нийтлэг ашиг сонирхол, хамтын ажиллагааны орон зайтай. Америкийн шинэ засгийн газар Хятадтай ижил чиглэлээр урагшлахыг найдаж байна. Хятад, Америк сайн сайхан харилцаатай байх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэл мөн гэж Хятадын тал үзсээр ирсэн. Хятад, Америк дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө онцгой үүрэг хариуцлага хүлээдэг юм гэжээ. \Ренчинсоо\