Олон улсын хэмжээнд вакцины хамтын ажиллагаа өрнүүлж буйг өндрөөр үнэлэв
2021-01-20 22:03:03  

Хятад улсын үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн вакциныг ашиглахаар болсноо сүүлийн өдөр олон оронд мэдэгдсэн бөгөөд улс орнуудын удирдагчид олон нийтийн өмнө өөрөө Хятад улсын вакциныг тарьсанд холбогдуулж, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 20-нд хэлэхдээ, бүрэн бус бүртгэлээр одоо 40 гаруй улс орон Хятад улсын вакциныг авах санал тавиад байна. Холбогдох аж ахуйн нэгжүүдийн вакцин үйлдвэрлэлийн чадамжаа тасралтгүй нэмэгдүүлж, улс орнуудад боломжийн хир илүү олон вакцин хангахын тулд хичээн ажиллаж байна гэжээ.

Тэрээр, Өвчин хижиг улс үндэстэн гэж ялгадаггүй. Тиймээс хүн төрөлхтөн эрхбиш хувь заяагаа холбож, эв санаа нэгтэйгээр хамтран ажиллах бол цар тахлыг дарах хамгийн хүчтэй “зэвсэг” гэдгийг Хятадын тал санаачилсаар ирсэн. Энэ нь мөн ч олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үзэл ойлголт болох юм. Хятад улс ДЭМБ-ын санаачилсан “КОВИД-19-ийн вакцины төлөвлөгөө”-нд нэгдсэн бөгөөд Их 20-ын гишүүн орнууд хоорондын вакцин судлал болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дэмжиж, улмаар дэлхийн хэмжээнд вакциныг шударга голчоор хуваарилахыг санаачилсаар байгаа. Талууд бодит үйл ажиллагаагаараа хөгжиж буй орнуудад улам олон вакцин хангаж, өвчин хижгийг аль болох эртхэн дарахыг хүсэж байна гэжээ.

Д.Хүчитбаатар