Давхацсан тоогоор 15 сая хүнийг вакцинжуулаад байна
2021-01-20 21:58:29  

Давхацсан тоогоор 15 сая хүнийг вакцинжуулаад байна_fororder_下载

Цар тахлаас сэргийлэх Хятадын Төрийн зөвлөлийн нэгдсэн ажлын механизмын 20-нд хуралдуулсан хэвлэлийн бага хурал дээр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны Халдварт өвчний хяналтын газрын байцаагч Ван Бинь хэлэхдээ, Одоогоор бүх Хятадын хэмжээнд давхацсан тоогоор 15 сая хүнийг вакцинжуулаад байна гэжээ.

Тэгвэл мөн өдөр Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн бас ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний багийн тухай мэдээлэл өгсөн байна. Тэрээр, “ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний ажлын хэсэг 1-р сарын 14-нд Үханьд хүрч, одоо тусгаарлалтад байгаа. Энэ хугацаандаа олон удаа видео хурал хийж, ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Хоёр талаараа 2020 оны 7-р сарын тохиролцооны дагуу вирусийн эх үүсвэрийг хайх ажлыг алхам дараатай явгадуулж байна” гэжээ.

Д.Хүчитбаатар