Хятад улсын цагаан сарын зорчигч тээвэр нэмэгдэх төлөвтэй байна
2021-01-21 15:43:53  

Хятад улсын цагаан сарын зорчигч тээвэр нэмэгдэх төлөвтэй байна_fororder_aec379310a55b319ee8d17ea2a6d6f21cefc1700

Синьхуа агентлаг: Хятадын Зам тээврийн яамны албан тушаалтан Ван Шючүнь саяхан Төрийн зөвлөлийн Цар тахлын сэргийлэлтийн нэгдсэн механизмийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: 2021 оны Хятад улсын цагаан сарын зорчигч тээврийн хугацаанд давхардсан тоогоор нийт 1.7 тэрбум, өдөр бүр дунджаар 40 сая зорчигч аялах төлөвтэй байна, энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувь, 2020 оныхтой харьцуулбал 10 гаруй хувиар нэмэгдэх үзүүлэлт юм гэв.

Цар тахлын одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан Ван Шючүнь хэлэхдээ: Хүмүүс төвлөрсөн байдлаар шилжихийг багасгахын тулд гадагш зорчиход тээврийн оргил үеэс зайлсхийх арга хэрэгжүүлж, тухайн нутгуудын захиргаанаас дурдсан тухайн нутагтаа цагаан сараа тэмдэглэх, тээврийн оргил үетэй давхцахгүйгээр нутаг буцах буюу ажлын байрандаа буцах, тээврийн оргил үеэс зайлсхийн сургууль эхлэх санаачилгыг мөрдөж, хүлээн авах жуулчдын захиалгыг хязгаарлах зэрэг холбогдох бодлогын шаардлагын дагуу мэдээллийн холболтоо нэмэгдүүлж, зам тээврийн салбар тээврийн зохион байгуулалтаа чангатган, тээврийн чадвараа зүй зохистой хуваарилж, хүмүүс төвлөрсөн байдлаар шилжихийг багасгах хэрэгтэй байна. Хүмүүс олноор цуглахыг бууруулахын тулд зорчигч тээврийн цар тахлын сэргийлэлтийн стандартыг өгсөж, цар тахлын сэргийлэлтийн төрөл бүрийн урьдчилсан төсөл боловсруулна. “Хүн ба бараа бүтээгдэхүүнийг цар тахлын сэргийлэлтэд хамруулах” аргыг баримтлан, импорт дахь хүйтэн гинжин ложистик хийгээд хилээр орох хүмүүст чиглэсэн цар тахлын сэргийлэлтийг чангатгана гэв.