Америк“Парисын хэлэлцээр”-т дахин нэгдэнэ
2021-01-21 10:43:20  

20-нд АНУ-ын ерөнхийлөгч Байден засаг захиргааны зарлигт гарын үсэг зурж, Америк“Парисын хэлэлцээр”-т дахин шинээр нэгдэхээ мэдэгдсэн байна.

Америк“Парисын хэлэлцээр”-т дахин нэгдэнэ_fororder_7acb0a46f21fbe09736d901bb1e7e1348744ad19

Мөн өдрийн үдээс хойш Цагаан ордны зууван оффист Байден засаг захиргааны зарлигт гарын үсэг зурсан байна. Баримт бичигт гарын үсэг зурахаас өмнө Байден хэлэхдээ: одоогийн байдлаар, АНУ цаг уурын өөрчлөлтийн талаар хараахан арга хэлбэр аваагүй байна гэжээ.

2017 оны 6-р сард АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп АНУ “Парисын хэлэлцээр”-ээс ухран гарна гэж мэдэгдэв. 2020 оны 11-р сарын 4-нд АНУ дээрх хэлэлцээрээс албан ёсоор ухран гарсан юм. Энэхүү үйлдэл нь Америкийн дотоодын болон олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн шүүмжлэлийг хүлээсэн байна.