Халдварын эсрэг хамтын ажиллагаа, олон улсын эдийн засгийн сэргэлтэд хүчин зүтгэнэ
2021-01-21 11:01:12  

19-нд хуралдуулсан хэвлэлийн бага хуралд сурвалжлгач "Ши Жиньпин дарга удахгүй дэлхийн засгийн форумын "Давосын хөтөлбөр" хэлэлцүүлэгт оролцох гэж байна, Хятадын тал ямар хүлээлттэй байна?" гэж асуужээ.

Төлөөлөгч Хуа Чүнь-Ин хариулахдаа, 2017 оны 1-р сард Ши Жиньпин дарга Дэлхийн эдийн засгийн форумд анх удаа оролцож, тусгай илтгэл хийж байсныг та бүгд санаж байгаа байх. Ши Жиньпин дарга илтгэлдээ Хятадын талын эдийн засгийн даяаршлын асуудлаарх байр суурь, санаачилгыг тодорхой дурдаж, эдийн засгийн даяаршлыг дэмжих гэсэн хүчтэй дуу хоолойгоо хүргэж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээллийг олсон юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын тал олон талт үзлийн хамгаалагч, хэрэгжүүлэгч байж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулах, эдийн засгийн даяаршил нь нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хожсон чиглэл рүү хөгжих, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахыг дэмжин ажиллах болно. Өнөөгийн халдварын нөхцөл байдалд, Хятадын тал цаашид үргэлжлүүлэн олон улсын халдварын хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн сэргэлт, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт, дэлхийн засаглалд Хятадын оюун ухаан, хүчин чадлыг оруулахад бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав