Олон улсын халуун цэгийн асуудлаар ОХУ-ын байр суурийг илэрхийллээ
2021-01-21 16:16:23  

18-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров жил тутмын хэвлэлийн бага хурлыг онлайн хэлбэрээр хийв. Хурлын үеэр тэрээр ОХУ-ын 2020 оны гадаад харилцааны бодлогыг бүх талаар дүгнэж, Орос Хятадын хамтын ажиллагаа, Орос Америкийн харилцаа, Сирийн асуудлаарх Оросын талын байр суурийг тодорхойлжээ. Одоо та бүхэн Хятадын Төв радио телевизээс Орост суугаа сурвалжлагч Ли Жүньшянгийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Орос олон улсын тавцанд бүтээлч үүрэг гүйцэтгэж, бүх асуудлыг яриа хэлэлцээ,зөвшилцлөөр шийдвэрлэхийг санаачлан, геополитикийн давуу талыг олохын тулд заналхийлэл, шударга бус өрсөлдөөнийг ашиглахыг эсэргүүцэж байна гэж Лавров хэлээд барууны орнуудыг ердийн сэтгэхүйд эргэн орж, НҮБ-ын хүрээнд кибер аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг уриалжээ.

Хятад улсын сурвалжлагчийн асуултад хариулах үеэр Лавров хэлэхдээ, Орос, Хятад хоёр орон стратегийн харилцан итгэлцлээ өндөр түвшинд хадгалж байна. Өнгөрсөн жил короновиурсийн цар тахлын нөхцөл байдалд хоёр орны төрийн тэргүүнүүд олон удаа утсаар ярьж, видео хурлын үеэр санал бодлоо солилцов. Хятад, Оросын ерөнхий сайд нарын 25 дахь тогтмол уулзалт амжилттай болж өнгөрлөө. Мөн хоёр улс дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж, Хятад улс цэргийн жагсаал томилж, Москва хотын Улаан талбайд болсон "Эх орны дайны ялалт"-ын цэргийн парадад оролцов. Халдварт тахал нь Орос, Хятадын худалдааны тогтвортой хөгжилд нөлөөлөөгүй бөгөөд хоёр улс дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиглэлээр нягт хамтран ажилласаар ирсэн юм. Лавров хэлэхдээ,

"Хятадын андууд Уханьд короновирусийн халдварын тохиолдлыг илрүүлсэн эхний өдрөөс эхлэн Оросын иргэдийг эх орондоо ирэхэд нь үр дүнтэй туслалцаа үзүүлсэн юм. Тэр үеэс бид цар тахлын эсрэг тусламж үзүүлэхэд бие биенээ дэмжиж иржээ. Энэ талын жишээ олон байна. Өдгөө хоёр орон вакцины судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь амжилттай болно гэдэгт итгэж байна. "

Өнгөрсөн оны 12-р сард хоёр улсын Үндэсний Батлан ​​хамгаалах яам "Баллистик пуужин, сансрын зөөгч пуужин хөргөх талаар харилцан мэдэгдэх тухай хэлэлцээр" -ийн хугацааг 10 жилээр сунгаж, хоёр улсын харилцааны агуулгыг ихээхэн баяжуулсан байна. Үүнээс гадна, өнгөрсөн оны 12-р сард, хоёр улсын агаарын цэргийн хүчин хоёр дахь удаагаа агаарын хамтарсан стратегийн аяллыг хийж, хоёр орны цэргийн харилцан итгэлцэл, Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг баталгаажуулах тухай хүчин чармайлтыг бэхжүүлжээ.

Орос, АНУ-ын харилцааны талаар Лавров, дэлхийн хамгийн том цөмийн зэвсэг эзэмшигч хоёр орны хувьд Орос, АНУ зэвсгийн хяналтын талаар хэвийн бус хамтын ажиллагаатай байна. Оросын тал АНУ-ын шинэ Засгийн газраас “стратегийн зэвсгийг багасгах шинэ гэрээ”-г сунгах, стратегийн яриа хэлэлцээ хийх талаар тодорхой саналууд гаргахыг хүлээж байна. Тэрээр хэлэхдээ,"Байдены засгийн газар энэ сэдвээр яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа тухай мэдээлэл авсан. Үүний дотор “Стратегийн зэвсгийг багасгах шинэ гэрээ”-ний хугацааг энэ оны 2-р сарын 5-нд дуусахаас өмнө сунгах талаар тохиролцоонд хүрэхийг хичээж байна. Бид тодорхой саналуудыг хүлээж байгаа. Бидний байр суурь өөрчлөгдөөгүй байхыг олноороо мэдэж байна."

Сирийн асуудлын талаар Лавров хэлэхдээ,НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2254-р тоот тогтоолоор Сирийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэж мэдэгдэв. Сирид АНУ-ын цэрэг байгаа нь 2254-р тоот тогтоолыг бүдүүлгээр эвдэж байх явдал бөгөөд АНУ-ын цэргийнхэн зарим бүс нутгийг битүүмжилж буй нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ихээхэн саад учруулж байна. ОХУ Сирийн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийнхэнтэй мөргөлдөхгүй, гэхдээ Сирийн засгийн газарт хамаарах байгууламжууд руу халдлага үйлдэхгүй байхыг АНУ-д шаардаж байна. Лавров хэлэхдээ: "Бид АНУ-тай цэргийн харилцаатай байх нь тэдний Сирийн нутагт хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрч буй явдал биш, харин тодорхой дүрмийн хүрээнд ажиллагаа явуулахыг зөвшөөрнө. Бид тэднийг тухайн нутгаас хөөж чадахгүй, тэдэнтэй мөн мөргөлдөхгүй. Гэхдээ тэд нар тэнд байгаа тул бид Сирийн засгийн газарт хамаарах байгууламжууд руу халдлага үйлдэхийг зөвшөөрөхгүй бөгөөд мөргөлдөөнийг багасгахын тулд тэд нартэй яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна. "

Сирийн эсрэг Израилийн сүүлийн үед авч буй цэргийн цохилтын талаар Лавров хэлэхдээ, Израиль НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2254-р тоот тогтоолын шаардлагыг биелүүлж, Сириэс аюул заналхийлэл учруулж буйг нотлох баримт гаргах ёстой гэж онцлов. Хэрэв иймэрхүү байдал байгаа юм бол Орос Израильд тусалж эдгээр заналхийллийг арилгах бүх арга хэмжээг авах болно. Түүнчлэн Сирийг Израилийн Ирантай сөргөлдөх талбар болохыг хүсэхгүй байна.