Чили улс Хятадын вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгов
2021-01-21 10:51:03  

Синьхуа агентлагийн мэдээ: 20-ны өдөр Чилийн олон нийтийн эрүүл мэндийн судалгааны байгууллага: Хятадын Кэшин компанийн судлан бүтээсэн Ковид-19 халдварын эсрэг вакцинд яаралтай хэрэглээнд оруулах зөвшөөрөл олгож байна хэмээн мэдэгджээ.

Чилийн олон нийтийн эрүүл мэндийн судалгааны байгууллагын захирал Гаршиа мөн өдөр мэргэжилтний комиссын санал асуулга явуулсны дараа хэлэхдээ, Хятадын Кэшин компанийн вакцин нь аюулгүй, үр дүнтэй, хүндээр өвчлөх болон эмнэлэгт хандах эрсдэлийг үр дүнтэй бууруулна гэж үзсэн тул яаралтай хэрэглээнд оруулах зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж байна гэжээ.

Чили улс нь Кэшин компанитай хамтран Ковид-19 халдварын эсрэг вакцины гурав дахь үе шатны туршилт хийж байна.

Чилид ойрын хугацаанд халдвар дахин нэмэгдэж байна. Чилийн эрүүл мэндийн яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 19-ний өдрийн 21 цагийн байдлаар, өнгөрсөн 24 цагийн дотор шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол 3583-д хүрч, нийт халдварын тохиолдол 680740-д хүрэв. 21 өвчтөн халдварын улмаар нас барж, нийт нас баралт 17594-д хүрсэн байна.

Н.Пүрэвжав