Эдийн засаг тогтвортой сэргэсээр байна
2021-01-21 11:07:43  

Сурвалжлагч 20-нд хуралдсан 2020 оны Бээжин хотын эдийн засгийн эргэлтийн байдлын хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 2020 онд Бээжин хотын эдийн засаг тогтвортой сэргэн сайжирч, хөгжлийн уян хатан чанар болон идэвх хүчин улам эрчимжив, үүнд дээд технологийн үйлдвэрийн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдсэн байна.

Эдийн засаг тогтвортой сэргэсээр байна_fororder_f2deb48f8c5494ee90704fbeff6a0df998257e6a

2020 онд Бээжин хотын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 3 триллион 600 тэрбум юаньд хүрч, 1-3-р улиралд өсөлтийн хурд хасах байснаа эерэг болсны дараа үргэлжлэн дээшилж, бүх жилийн өсөлт 1.2%-д хүрснийг Бээжин хотын Статистикын газрын тоо баримт харууллаа.

2020 онд Бээжин хот халдвартай тэмцэж, ардын амьжиргааг баталгаажуулж, хөгжлийг баримталснаар, эдийн засаг тогтвортой сэргэн сайжрав. Үйлдвэрлэлийн салбарын хувьд, бүх жилийн турш үйлчилгээний салбарын нэмүү өртөг 1.0%-иар өсөж, мэдээлэл, банк санхүүгийн салбар үргэлжлэн гол тулгуурын үүргээ гүйцэтгэж, шинжлэх ухаан технологийн үйлчилгээний салбарын өсөлтийн хурд дээшлэв. Хэрэглээний салбарын хувьд, чухал төслийн сэргэлтийн түлхэц дор, Бээжин хотын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт бүх жилийн турш 2.2%-иар өсөж, сүүлийн хагас жилд хэрэглээний салбар хурдтай сэргэсэн байна.