Пакистан“Шахин-3”баллистик пуужин туршин хөөргөжээ
2021-01-21 10:24:34  

Пакистан“Шахин-3”баллистик пуужин туршин хөөргөжээ_fororder_src=http___inews.gtimg.com_newsapp_bt_0_3971381115_1000&refer=http___inews.gtimg

Синьхуа агентлаг: Пакистан улс 20-нд“Шахин-3”нэрэмжит баллистик пуужин амжилттай туршин хөөргөв гэж тус улсын арми мэдэгджээ.

Уг мэдэгдэлд, энэ удаад туршин хөөргөсөн “Шахин-3” баллистик пуужингийн тусгалт 2750 км бөгөөд сум нь тус улсын өмнөд хэсгийн Арабын тэнгист туссан гэжээ. Гэтэл пуужинг хөөргөсөн бодит байршлын талаар дурдаагүй байна.

Армийн өндөр зиндааны албан тушаалтан, эрдэмтэн болон инженерүүд хөөргөлтийн ахуй талбайд байлцав, тус зэвсгийн системийн төрөл бүрийн дизайн, техникийн өгөгдлийг дахин нотлох нь энэ удаагийн хөөргөлтийн зорилт юм гэж тайланд дурдсан байна.

Эх сурвалжид мэдээлснээр,“Шахин-3”баллистик пуужин нь цөмийн цэнэгт хошуу хийгээд ердийн цэнэгт хошуу тээх чадвартай юм. Пакистаны арми 2015 оны 3-р сард “Шахин-3” баллистик пуужинг амжилттай туршиж байжээ.